Нүүр хуудас » Хэвлэлийн тойм
Өнөөдөр: “Нэг хүнд өдөрт гурваас дээш удаа нөөцийн мах худалдахгүй”Огноо: 2012-01-17 | Үүсгэсэн: 2012-01-17 16:00:12“Нэг хүнд өдөрт гурваас дээш удаа нөөцийн мах худалдахгүй” Улаанбаатар таймс: Агаарын бохирдлоос салах гэж салхинд мөнгө хийсгэдэггүйг Саппоро хотын туршлага нотловОгноо: 2012-01-17 | Үүсгэсэн: 2012-01-17 15:59:161998 он. Улаанбаатар хот өвлийн хотуудын холбоонд элсэн орлоо. 1981 онд өвлийн хотуудын зовлонг мэдэрсэн Япон улсын Саппоро хот анхлан өвлийн хотуудын холбоог бий болгож өнөөдөр эгнээндээ 10 гаруй орны 20 гаруй хотыг нэгтгээд байгаа юм. Тэд дөрвөн жилдээ нэг удаа чуулж жаргал зовлонгоо илэн далангүй ярилцаж гарах арга замаа шийдвэрлэж гарцаа тодорхойлдог юм. Энэ удаа ч мөн ялгаагүй тэд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг ярилцаж гарах гарцаа тодорхойлсон. дэлгэрэнгүй »\"Өнөөдөр\" сонин: Сэлбийн хөрсийг тэгшилж дуусчээОгноо: 2011-09-12 | Үүсгэсэн: 2011-09-12 23:04:36Р.Оюунцэцэг Монголын мэдээ: Хотын дарга даварсан компанийнхны хандыг хага даравОгноо: 2011-08-21 | Үүсгэсэн: 2011-08-21 22:55:32...Удирдагч хүн ямар ч тохиолдолд иргэдийн эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргаж байх ёстой. Хотын дарга уг асуудалд удирдагч хүн шиг хандаж чадсан. Харин “Алтай констракшн” компанийнхан хэтэрхий даварч, хотын даргаа шүүхэд өгч байгааг харахад өнөөгийн нийгэмд ахиухан мөнгөтэй хүн дураараа дургиж болдог гэсэн сэдэл төрүүлж байх шиг... ӨДРИЙН СОНИН: НЕФТЬ НЭВТ ОЛГОЙДОЖ ГЭНЭТ БАЯЖСАН КУВЕЙТОгноо: 2011-05-03 | Үүсгэсэн: 2011-05-03 22:56:39Зорчигчдыг аялуулагч этгээд юуны түрүүн Аллахын ивээлд багтаахыг хүсэж Коран судраас иш татаж, тарни хүнгэнүүлснээр Бээжин-Абу Дабигийн чиглэлийн онгоц газраас хөндийрнө. Нислэгийн аюулгүй байдлын бусад дүрэм заавар хоёрдугаар асуудал бололтой. Энэ нь анх сууж буй хүнд гадаад оронд бус өөр ертөнцөд нэвтрэх мэт содон сэтгэгдэл төрүүлж байлаа. Өдрийн сонин: Зам засварын ажилд түгжрэл саад учруулж байнаОгноо: 2011-04-26 | Үүсгэсэн: 2011-04-26 21:53:59Нийслэлийн хэмжээний зам засварын ажил ид үргэлжилж байна. Одоогоор нийслэлд есөн замд замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа аж. Эдгээр засвар хийгдэж байгаа замуудаас хүн ам ихээр төлвлөрсөн, тээврийн хэрэгслийн түгжрэл саатал ихтэй газар нь Бага тойруугийн зам юм. Энд нийт 2,6+ км замыг шинэчилж байгаа. Тодруулбал, СУИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх зам. Тендерт шалгарсны дагуу тус зам засварын ажлыг “Мон агаар” компани гүйцэтгэж эхэлжээ. Энэ ажлын нийт өртөг нь 3,3 тэрбум төгрөгт төсөвлөгдсөн аж. Тус замын засвар, шинэчлэлтийн ажил ямар шатандаа явж байгаа, хэзээ хүлээлгэж өгөх, учирч буй саад бэрхшээлүүд юу байгааг ажил өрнөж буй энэ газар очиж сурвалжиллаа. дэлгэрэнгүй »Өдрийн шуудан: Өрхийн тэргүүнОгноо: 2011-03-31 | Үүсгэсэн: 2011-03-31 01:40:04Эрх баригч намаас ирэх сонгуульд зүтгүүлэх хүмүүсийн тоонд хотын мээр Г.Мөнхбаярын нэр манлайд нь биш ч хойгуур бичигдэхгүй нь лавтай. Түүнийг өнгөрсөн сонгуульд нэр дэвшинэ, ялалт байгуулна гэдэгт олон хүн итгэж байсан. Гэвч нэр дэвшээгүй. Энэ нь нийслэлийнхний хувьд аз байжээ. Орост төгсөөд Орон сууцны конторт инженерээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр хотын ажлыг бүх шатанд нь мэддэг. Инженер даргатай болсон нийслэл өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд хорин жилд хийгээгүй их бүтээн байгуулалтын ажил амжуулсан. Тавьснаас нь хойш нөхөж цойлдох төдийхнөөр аргалж байсан хотын төвийн зам бүрэн шинэчлэгдэж, нүх тоолж хараалаа барж явдаг жолооч наоын нуруу тэнийсэн. Зам засах нэрээр ойр хавийг нь түйвээж орхидог байсныг тэр өөрчилсөн. дэлгэрэнгүй » |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |




