2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зөвлөхүүд

Огноо: 2010-05-19 | Үүсгэсэн: 2010-04-24 08:38:59

Өмч хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх

 

Пүрэвдоржийн Цогтбаатар

1960 онд Өвөрхангай аймагт төрсөн.
1979 онд Худалдааны техникум,
1982 онд Цэргийн ерөнхий дээд сургууль,
1991 онд Улс төрийн дээд сургууль,
1992 онд ЦНДС-ийн мэргэжил дээшлүүлэх төв,
2000 онд Удирдлагын Академид Төрийн удирдлагын менежер,
2002 онд Удирдлагын Академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
1979 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд чанар шалгагч,    -
1982-1993 онд Иргэний хамгаалалтын  122 дугаар ангид химийн тагнуулын дарга:
салбарын захирагч, химийн албаны дарга,
1993-2000 онд "Цаа-Од" ХХК-ийн ерөнхий захирал,
2000-2004 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга
2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2010оны 1-р улирлаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Өмч хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр  ажиллаж байна.


Хуулийн зөвлөх
Цэрэндэмбэрэлийн Баасанжав

 1947 онд Төв аймагт төрсөн
1965 -1970 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Бүрэн дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй 
1965-1967 онд Дулааны 1-р цахилгаан станцад засварчин
1970-1973 онд Нийтийн үйлчилгээний аж ахуйн удирдах газар байцаагч инженер
1973-1980 онд Нийтийн үйлчилгээний аж ахуйн удирдах газар орлогч дарга, ерөнхий инженер
1980-1984 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд хэлтсийн дарга 
1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга 
1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга
1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
1996-2000 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга 
2000-2004 онд Улсын их хурлын гишүүн
2004-2006 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх 
2006-2010 онд Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ерөнхий консул
2010 оны 5 сарын 12-ноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зөвлөхөөр ажиллаж байна

 



Намтар

Огноо: 2010-05-03 | Үүсгэсэн: 2010-04-24 08:14:05

Гомбосүрэнгийн Мөнхбаяр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (2008.12.15-наас одоог хүртэл)

1964 онд Төрсөн
1983-1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд орос хэлний бэлтгэл
1984-1989 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгссөн
1997 онд Монгол Улсын ТИС-ийг дулааны хангамж мэргэжлээр, УБ хотын дулаан хангамжийн технологийн шинэчлэл” сэдвээр магистр зэрэг хамгаалсан.
2007 онд Монгол Улсын Зөвлөх инженер, техникийн ухааны магистр
1989-1990 онд НААҮЯ-нд туршилт тохируулгын ангид техникч
1990-1991 онд Найрамдал дүүргийн орон сууц нийтийн аж ахуйн 6 дугаар конторт техникч, инженер
1991-2004 онд Улаанбаатар хотын ОСНАА-н Удирдах газарт инженер,  ерөнхий инженер, газрын дарга
2004-2007 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын  албаны дарга
2007.09-2008.02 онд Нийслэлийн МАХН-ын хорооны дарга
2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008.12.15-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Гавьяа шагнал:
2001 онд  “Алтан гадас” одонгоор шагнагдсан
2001 онд  Монголын худалдаа үйлчилгээний бие даасан ҮЭ-үүдийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө хүндэт өргөмжлөл”
2003 онд Нийслэлийн хүндэт тэмдэг
2008 Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон
Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.     
 

дэлгэрэнгүй »

Түдэвийн Билэгт

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:57:54

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2008-2009 он

Т.Билэгт нь Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, Үхэр жилтэй, Багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг тус тус төгссөн.

Математикийн багш, улс төр судлаач мэргэжилтэй. Ховд аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн математик-физикийн багш, Цэцэг сумын 8 жилийн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, Налайх хотын АДХГЗ-ны Ардын боловсролын хэлтэст байцаагчаар ажиллаж байв. 

Налайх районы МАХН-ын хороонд намын байгууллагын хэлтсийн эрхлэгч, Хэнтий аймгийн МАХН-ын хороо, Налайх дүүргийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хянан шалгах хорооны дарга, ИТХТ-ийн дарга, нарийн бичгийн даргаар, 2005 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, 2007 оны 12 дугаар сараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2008 оноос Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

дэлгэрэнгүй »

Цогтын Батбаяр

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:55:10

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
2005-2007 он

batbayar

Цогт овогтой Батбаяр 1963 онд Улаанбаатар хотноо төрсөн,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр. 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль, 1982-1986 онд Цэргийн Дээд сургууль, 1993 онд Улс Төрийн Дээд сургууль, 1999 онд БНСУ-ын Төрийн удирдлагын менежмент, 2000 онд ХБНГУ-ын Нийгмийн ухааны институтэд нутгийн удирдлага, 2002 онд АНУ- д Төрийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2004 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 

Ц.Батбаяр нь 1986-1990 онд Хилийн цэргийн дугаар отрядад салбарын улс төрийн орлогч, заставын даргаар, 1990-1991 онд Багахангай дүүргийн Гал унтраах ангид ээлжийн дарга, 1991 оноос Багахангай дүүргийн МАХН-ын хорооны дарга, 1992-1996 онд Баганхангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга, 1996 оноос Дүүргийн Засаг даргааг 3 удаа сонгогдон ажиллаж байсан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байсан. 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

дэлгэрэнгүй »

Миеэгомбын Энхболд

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:49:45

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

1999 он-2005 он
    М.Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Найман нас хүртлээ ясли, цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1972 онд 48 дугаар сургуульд орж суралцсан. 1977 оноос 1 дүгээр дунд сургуульд шилжин суралцаж, 1982 онд Х.Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1982 онд МУИС-д элсэж, 1987 онд тус сургуулийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлаар, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай асуудлаар тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засгийн ухааны магистр. 1987 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991 оноос Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997 оны 10 дугаар сараас Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байсан. 2005 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2008 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна. 
дэлгэрэнгүй »

Жанлавын Наранцацралт

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:44:36

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

1996-1998 он

     Ж.Наранцацралт 1957 оны 6 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын Их сургууль, 1987 онд МУИСургуулийг тус тус төгссөн. Газар зохион байгуулагч-инженер мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой. Газар зүйн ухааны доктор (PhD), Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургуулийн хүндэт профессор, МУИС-ийн зөвлөх профессор цолтой. 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны Газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч, 1991- 1996 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хот байгуулалт, төлөвлөлтийн газар хэлтэс, албаны дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багшийн албыг тус тус хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2004 оноос УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байсан.
дэлгэрэнгүй »

Цэрэндэмбэрэлийн Баасанжав

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:36:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 
1992-1996 он

    1947 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд малчин ардын гэр бүлд айлын 12 хүүхдийн 4 дэх нь болж төрсөн. 1970 онд МУИС төгссөн. Дулааны инженерийн мэргэжилтэй. Ажил амьдралын анхны гараагаа 1970 оноос Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газраас эхэлж, 1980 оныг хүртэл тус газарт байцаагч, инженер, ерөнхий инженер, 1980-1984 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, 1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, 1990-1992 онд Улаанбаатар хотын ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1996-2000 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төв аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуультай. МАХН-ын Бага хурлын гишүүн, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүн. 2010 оны 5 сарын 12-ноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын зөвлөхөөр ажиллаж байна.

 

дэлгэрэнгүй »


Хуудас: 1 2 3 4 5 > >>
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e