2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд

Лодойн Тавхай

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:29:59

Улаанбаатар хотын захиргааны дарга
1939.05-11

tavhai.jpg

     Л.Тавхай хуучин Богд хан уулын аймаг, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын /1942 онд Төв аймгаас шилжиж ирсэн сум/ нутагт 1910 онд төрсөн. 16 настайдаа монгол бичигт суралцан хошуу тамгын газар бичээч, Богдхан уулын аймгийн МХЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байгаад ЗСБНХУ-ын Москва хотноо КУТВ-т суралцаж, 1930 онд төгсч ирээд Архангай аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарах ажилд оролцохоор МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр цэргийн ангид очиж намын товчооны даргаар ажиллажээ. 
      Улмаар аймгийн Намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгчээр томилогдож эсэргүү бослого гаргагчидтай хийсэн том жижиг тулалдаанд 20 гаруй удаа оролцон, нутгийн ард олонд ухуулга таниулга хийж, орон нутгийн байдлыг тайван тогтвортой болгох ажилд идэвхтэй оролцож явжээ. 
      Л.Тавхай 1932 оны сүүлчээс Улаанбаатар хотын намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгч, Төв, Завхан аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1937 оноос Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд МАХНын IX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. 

дэлгэрэнгүй »

Дамдингийн Чимэддаваа

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:14:05

Улаанбаатар хотын захиргааны дарга

1933-1936 он

chimeddavaa.jpg

Д.Чимэддаваа Богд хан аймаг, Дэлгэрхангай уулын хошуу, одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1905 онд малчны гэр бүлд төрсөн. 1924 онд Цэргийн албанд мордож, анги салбаруудад байлдагчаас ахлах тушаалын дарга хүртэл алба хашжээ. Дараа нь БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яаманд нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
      Д.Чимэддаваа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1933 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолын гуравдугаар зүйлээр Улаанбаатар хотын даргаар томилогдон гурван жил ажиллаад, 1936 оны долоодугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Хотын захиргааны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
    Д.Чимэддаваа Хотын захиргааны даргаас чөлөөлөгдсөний дараа Эд хэрэглэгчдийн хоршооны төв бараа бааз, Тээхийн ерөнхий хороо зэрэг газар алба хашжээ. Тэрбээр Хотын захиргааны дарга байхдаа БНМАУ-ын долоодугаар их хуралд Улаанбаатар хотоос төлөөлөгчөөр оролцож, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байв. Хотын захиргаанаас 1933 онд зохиосон ажлын тайлан болон 1934 оны зорилтын талаар Хотын захиргааны албан хаагчдын хуралд тавьсан илтгэл, Монгол улсын хязгаарын цэргийн ангид зориулан цуглуулсан дулаан хувцас зэрэг 6000 төгрөгийн бэлгийн зүйлийг олгох талаар Д.Чимэддаваагийн гарын үсэгтэй захидал зэрэг баримт материал Улаанбаатар хотын архивт хадгалагдаж байна.

дэлгэрэнгүй »

Дансранбилэгийн Догсом

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:07:18

Улаанбаатар хотын захиргааны дарга
1932-1933 он

dogsom.jpg

     Д.Догсом Сэцэнхан аймаг Далай вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт 1884 онд төрсөн. Монгол ардын намын анхны нууц бүлгэмийн гишүүн.
     Д.Догсом багадаа гэрээр монгол бичиг заалган сурч, 15 наснаас хошуу ба аймгийн чуулганы бичээч, цэргийн яаманд эх зохиогч түшмэд зэрэг албыг хааж явжээ. Төр засаг Ван Наваанцэрэнтэй заалдан тэмцсэний учир хошуунд шилжин амьдарч байсан удаатай.
      Д.Догсом Монгол оронд үндэсний хувьсгалыг хийж улс төрийн тогтолцоог өөрчлөх, ардын засаг төрийг байгуулж бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан анхны хувьсгалчдын нэг юм. 1921 оноос Дотоод яамны эрхэлсэн түшмэд, Цэргийн яамны дайчлан бүртгэх хэлтсийн эрхлэгч, Ховд аймагт Засгийн газрын төлөөний түшмэл, 1926-1927 онд ЗСБНХУ-д суугаа Монголын элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Алтанбулаг хотын сайд, 1928-1929 онд Эдийн засгийн зөвлөлд хэлтсийн эрхлэгч, 1931-1932 онд хувьсгалын музейн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

дэлгэрэнгүй »

Өлзийн Равдан

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:01:56

Улаанбаатар аймгийн дарга
1932.07.04-08.27

ravdan.jpg

Ө.Равдан хуучин Түшээт хан аймаг, Мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн нутагт 1899 онд төрсөн. Сүүлдээ Завхан аймгийн Алдархаан сумын харьяат болсон. Багадаа цэрэгт харуулын алба хааж байхдаа Хатанбаатар Магсаржавт “Нууц бичиг” хүргэж Оросын цагаан цэргийн эсрэг байлдаанд оролцож явсан удаатай.
      1922 онд Улиастай хотод ХЗЭ, МАХН-д гишүүнээр элсэн орж эвлэлийн үүрийн сурган боловсруулах ажил эрхэлж байгаад анхны хоршооны түүхий эдийн эрхлэгч, дарга, аймгийн намын хорооны зохиолын хэлтсийн эрхлэгч, улсын худалдааны газар болон хоршоодын төв холбооны ерөнхий хорооны дарга зэрэг алба хашиж байжээ.
      Ө.Равдан 1932 оны 7дугаар сарын 4-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр тогтоолоор Улаанбаатар аймгийн даргаар томилогдож удалгүй өөр ажилд шилжин ажиллах болсон тул мөн оны наймдугаар сарын 27-нд Сайд нарын Зөвлөлийн есдүгээр тогтоолоор чөлөөлөгдсөн байна.
      Тэрбээр МАХН-ын VIII их хурлаар Төв хорооны гишүүнээр сонгогдож, БНМАУ-ын VI, VII их хуралд төлөөлөгчөөр оролцсоноос гадна Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

дэлгэрэнгүй »

Бадамын Цэдэндамба

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 03:56:15

Улаанбаатар аймгийн дарга
1931-1932 он

tsedendamba.jpg

Б.Цэдэндамба Хан Хэнтий уулын аймаг, дайчин Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 1908 онд төрсөн. Бага насандаа гэрээр бичиг заалгаж, монгол бичиг сайн мэдэх болж. 1928 онд ЗСБНХУ-ын Москва хотод түр хугацаагаар /зургаан сар/ суралцжээ. Улаанбаатар хотод намын сургуулийн гурав дахь удаагийн элсэлтээр орж төгссөн байна.
      Б.Цэдэндамба 1929 оны долдугаар сараас Дотоодыг хамгаалах газарт тагнуулын тасагт төлөөлөгч, мөн хэлтсийн туслах, дарга зэрэг ажил хийж байгаад Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байжээ. 1931 оны есдүгээр сард Төв аймаг, Улаанбаатар хотыг нэгтгэн Улаанбаатар аймгийг байгуулсан боловч нийслэл хотын бие даасан байдлыг алдагдуулсан буруу шийдвэр байсан учир удахгүй залруулагдсан байна.
      Б.Цэдэндамба 1931 оны 9 дүгээр сарын хоёрноос Улаанбаатар аймгийн дарга, мөн Улаанбаатар хотын захиргааны даргаар 1932 оны долоодугаар сарын таван хүртэл /10 сар/ ажиллаж байхдаа хотын наймдугаар их хурлыг нээж хэлсэн үг, мөн их хурлаас хотын захиргааны даргаар сонгогдсон материал хотын архивт хадгалагдан үлдсэн байдаг.

дэлгэрэнгүй »


Хуудас: << < 2 3 4 5 6 > >>
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e