Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд
Гүндийн БагааОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:51:39Улаанбаатар хотын захиргааны дарга 1944-1956 он Г.Багаа хуучин Түшээт хан аймаг, Дэлгэрхангай уулын хошуу одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт төржээ. Найман нас хүртэл эхийн асрамжинд гэртээ өсч 15 нас хүртэл бусдад зарцлагдаж, монгол бичиг бие даан сурч 1931 онд Улаанбаатар хотод соёлын довтолгооны багш бэлтгэх нэг жилийн курс, 1935-1936 онд ЗХУ-д дотоод яамны нэг жилийн курс, 1940-1944 онд ЗХУ-д Дорно дахины дээд сургууль, 1956-1959 онд коммунист намын дээд сургуульд тус тус суралцан төгссөн. 1932-1933 онд Хөвсгөл аймгийн Аржаргалант суманд соёлын довтолгооны багш, 1933-1940 онд Дотоодыг хамгаалах газар төлөөлөгч, тасгийн дарга, 1944-1956 онд Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга, 1959-1963 онд Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1963-1968 онд БНМАУ-аас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1966-1968 онд БНХАУ-д БНМАУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх, 1968-1969 онд БНМАУ-ын СнЗ-д зохион байгуулагч, 1969-1974 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1974 онд нас баржээ.Содномын ШагдарОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:47:52Улаанбаатар хотын захиргааны дарга 1942-1944 он
дэлгэрэнгүй » С.Шагдар хуучин Сэцэнхан аймгийн Өндөрхаан уулын хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт 1910 онд төрсөн. Багадаа гэрийн багшаар монгол бичиг заалгаж суралцсан. 1930-аад онд цэргийн албанд орж хугацаат албаны цэрэг, бага, дунд тушаалын дарга болж 1939 онд Халх голын байлдаанд оролцож явжээ.МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгч, Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтран хуралдсан хурлын 1939 оны 12, 68, 39 дүгээр тогтоолоор тус улсын зүүн хязгаарт Японы самуурай нартай баатарлагаар байлдаж, өөрийн эх орныг батлан хамгаалах хэрэгт үнэнч гавшгайчаар зүтгэж шалгарагсдын дотроос тавин шинэ хүчнийг улсын хариуцлагатай ажилд дэвшүүлэн ажиллуулахад бэлтгэж ирүүлэхийг Цэргийн яаманд даалгасан ёсоор энэ завсар 21 хүнийг хүлээн авч, Намын Төв Хороо, Бага хурал, Засгийн газраас тусгай комисс томилж, уг хүмүүсийн чадвар байдлыг танилцан үзэж, ямар ажилд тэнцэхийг боловсруулсан төлөвлөгөөнөөс үндэслэн эдгээр шинэ хүчнүүд хэн хэнийг ямар ажилд томилох тухай хэлэлцээд мөн тогтоолын 4 дүгээр зүйлээр нөхөр Шагдарыг хотын захиргааны орлогч даргаар томилж, гэрэл зурагтай нь “Үнэн” сонины 1939 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаарт нийтэлсэн байна. Эрэндоогийн ЛувсаннаваанОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:40:49Улаанбаатар хотын захиргааны дарга 1941. 09-11 он Э.Лувсаннаваан хуучин Сэцэнхан аймаг Өндөрхаан уулын хошуу одоогийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт 1908 онд төрсөн. Багадаа гэрийн багшаар бичиг заалгаж суралцсан. Тэр 1928 оноос баг, хорины дарга, 1930-1935 онд Цэрэгт бага, дунд тушаалын дарга, аймгийн цэргийн хэлтсийн дарга, Монгол банкинд байцаагч, даргын дагалдан, хэлтсийн эрхлэгч, аймгийн анхны хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1939-1940 онд Улаанбаатар хотын намын хорооны орлогч дарга, 1940-1941 онд Хөвсгөл аймгийн захиргааны дарга, 1941 оны есдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотын захиргааны даргаар хоёр сарын хугацаанд ажиллажээ.Э.Лувсаннаваан МАХН-ын Х, БНМАУ-ын VIII хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын төв хорооны гишүүнээр сонгогдож байсан юм. МАХН-ын Төв хорооноос намын байгууллага, гишүүдэд лам нарын асуудал, хүрээ хийдийн талаар илгээсэн “нууц” захидалтай танилцаад “Доод лам нар” гэгчийг жирийн ардын адил үзэж байх тухай МАХН-ын Төв Хороонд 1938 онд зөв зүйтэй асуудал оруулж бичсэн нь хариултын хамт хэвлэлд нийтлэгдэж байжээ. Ломбодонойн ДамдинОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:36:53Улаанбаатар хотын захиргааны дарга 1940-1941 он
Хуучин Хан-Хэнтий уулын аймгийн Оцолсансар уулын хошуу, одоогийн Дорноговь аймгийн Их-Эрээн сум /1942 онд Дундговь аймагт шилжээд 1952 онд татан буугдсан/ -ын нутагт 1906 онд төрсөн. 1924 онд МАХН-ын гишүүнд элссэн. Өлзийцогтын МажигОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:33:15Улаанбаатар хотын захиргааны дарга 1940-1941 он
Ө.Мажиг хуучин Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малчин ардын гэрт 1910 онд төржээ. Багадаа гэрээр монгол бичиг сурчээ.1926 оноос хязгаарын цэрэгт тал бичээчээр ажиллаж, МАХН-ын гишүүнд 1929 онд элссэн. 1929-1938 онд Дорнод аймагт аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга, шүүхийн дарга, аймгийн прокурор,аймгийн намын хороонд зохиолын хэлтсийн эрхлэгч, 1938-1940 онд Сэлэнгэ аймгийн хоршоодын холбооны даргаар ажиллаж байв. Ө.Мажиг 1940 оны тавдугаар сард Улаанбаатар хотын дөрөвдүгээр их хурлаас хотын захиргааны даргаар сонгогдон, 1941 оны долдугаар сар хүртэл ажиллажээ. Ө.Мажиг 1941-1950 онд Хоршоодын төв холбооны дарга, БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Худалдааны яамны сайдаар ажиллаж байгаад 1950-1953 онд Намын дээд сургуульд суралцаж төгссөн. 1953-1955 онд Сэлэнгэ аймгийн хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, дараа нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт нууцын эрхлэгчээр ажиллаж байгаад 1968 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. дэлгэрэнгүй » |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/06 Их хотын түүх гэрэл зургийн хальснаа.... 2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов |
Г.Багаа хуучин Түшээт хан аймаг, Дэлгэрхангай уулын хошуу одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт төржээ. Найман нас хүртэл эхийн асрамжинд гэртээ өсч 15 нас хүртэл бусдад зарцлагдаж, монгол бичиг бие даан сурч 1931 онд Улаанбаатар хотод соёлын довтолгооны багш бэлтгэх нэг жилийн курс, 1935-1936 онд ЗХУ-д дотоод яамны нэг жилийн курс, 1940-1944 онд ЗХУ-д Дорно дахины дээд сургууль, 1956-1959 онд коммунист намын дээд сургуульд тус тус суралцан төгссөн. 1932-1933 онд Хөвсгөл аймгийн Аржаргалант суманд соёлын довтолгооны багш, 1933-1940 онд Дотоодыг хамгаалах газар төлөөлөгч, тасгийн дарга, 1944-1956 онд Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга, 1959-1963 онд Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1963-1968 онд БНМАУ-аас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1966-1968 онд БНХАУ-д БНМАУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх, 1968-1969 онд БНМАУ-ын СнЗ-д зохион байгуулагч, 1969-1974 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1974 онд нас баржээ.
С.Шагдар хуучин Сэцэнхан аймгийн Өндөрхаан уулын хошуу одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт 1910 онд төрсөн. Багадаа гэрийн багшаар монгол бичиг заалгаж суралцсан. 1930-аад онд цэргийн албанд орж хугацаат албаны цэрэг, бага, дунд тушаалын дарга болж 1939 онд Халх голын байлдаанд оролцож явжээ.
Э.Лувсаннаваан хуучин Сэцэнхан аймаг Өндөрхаан уулын хошуу одоогийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт 1908 онд төрсөн. Багадаа гэрийн багшаар бичиг заалгаж суралцсан. Тэр 1928 оноос баг, хорины дарга, 1930-1935 онд Цэрэгт бага, дунд тушаалын дарга, аймгийн цэргийн хэлтсийн дарга, Монгол банкинд байцаагч, даргын дагалдан, хэлтсийн эрхлэгч, аймгийн анхны хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1939-1940 онд Улаанбаатар хотын намын хорооны орлогч дарга, 1940-1941 онд Хөвсгөл аймгийн захиргааны дарга, 1941 оны есдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотын захиргааны даргаар хоёр сарын хугацаанд ажиллажээ.





