2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд

Догсомын Цэдэв

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:12:50

Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга 

1965-1971 он

     1930 онд хуучнаар Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт төрсөн.
    Тэрбээр 1940-1949 онд бага сургууль, Санхүү эдийн засгийн техникум, 1953-1957 онд ЗХУ-ын Иркутск хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсчээ.
     Д.Цэдэв 1949-1953 онд Сангийн яаманд байцаагч, зааварлагч, ахлах зааварлагч, 1957-1959 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд Санхүүгийн хэлтсийн дарга, 1959-1962 онд хотын гүйцэтгэх захиргаанд төлөвлөгөөний комиссын дарга бөгөөд захиргааны нэгдүгээр орлогч дарга, 1962-1965 онд Улаанбаатар хотын намын хороонд барилга, тохижилт үйлчилгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1965-1971 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1971-1974 онд БНМАУ-аас БНБАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1974-1978 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” нэгдлийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, 1978-1981 онд Хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн өргөтгөл, шинэтгэл эрхэлсэн МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгч, 1981-1987 онд Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1988-1990 онд Улсын нэгдсэн тусгай II эмнэлгийн санхүү-аж ахуй эрхэлсэн орлогч даргаар тус тус ажиллаж байсан.
дэлгэрэнгүй »

Мангалжавын Лувсанчоймбол

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 06:35:43

Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга

1962-1965 он
kuvsanchoimbol.jpg     М.Лувсанчоймбол 1916 онд нийслэл хүрээнд Мангалжавын гэр бүлд төржээ. Тэрбээр 1923-1933 онд бага, дунд сургууль, багшийн сургууль, 1944-1947 онд Намын боловсон хүчний дээд сургуульд суралцан төгссөн. 1938-1939 онд цэргийн алба хаах хугацаандаа эвлэлийн товчооны дарга, Бүх цэргийн намын комиссын нарийн бичгийн дарга, Дивизийн намын товчооны дарга, комиссараар ажиллаж байв.
    М.Лувсанчоймбол 1939-1940 онд Улсын худалдааны сургуульд багш, худалдааны байцаагч, 1940-1944 онд МАХН-ын Төв Комиссын байцаагч, Намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, хэлтсийн эрхлэгч, 1947оноос Улаанбаатар хотын намын хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1953 онд БНМАУ-ын Худалдааны яамны сайд, дараа нь Хүнсний үйлдвэрийн яамны сайдаар томилогдон 1957 он хүртэл ажиллажээ.
    Тэрбээр 1957-1960 онд Монгол нефтийн үйлдвэрийн удирдах газрын дарга, Аж үйлдвэрийн яамны сайд, 1960- 1962 онд Дорнод аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1962-1965 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1965-1967 онд Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1967-1970 онд Мэдээлэл радиогийн улсын хорооны харьяа зурагт радиогийн орлогч даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлын группэд ороод, 1974 онд нас баржээ.
дэлгэрэнгүй »

Санжийн Батаа

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 06:31:14

Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга

1959-1962 он

   С.Батаа 1915 онд Богд хан уулын аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт малчин ардын гэр бүлд төржээ. Тэрбээр 1924-1928 онд Богд хан уулын хошууны бага сургууль, 1928-1930 онд Улаанбаатар хотод дунд сургуульд суралцжээ.
   С.Батаа 1930-1936 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын хамтралын нягтлан бодох, сумын захиргааны нарийн бичгийн дарга, хоршооны худалдагч зэрэг ажил хийж байгаад 1936 онд цэргийн албанд татагдаж, 1937-1941 онд бага дарга, номын багш, бригадын эвлэлийн товчооны дарга, улс төрийн хэлтсийн дарга зэрэг албыг хашсан байна.
     Тэрбээр 1941-1943 онд Хуягт бригадын комиссар, улс төрийн орлогч зэрэг ахлах тушаалын ажил хийж байгаад 1943-1946 онд Москва хотод Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академид суралцжээ.
    С.Батаа 1946-1950 онд Цэргийн улс төрийн газрын хэлтсийн даргын орлогчоор ажиллаж байгаад 1950-1952 онд Улс төрийн газрын даргаар, 1952-1956 онд Улсыг батлан хамгаалах яамны сайд, Цэрэг, нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Ардын цэргийн жанжнаар ажиллаж байв.
дэлгэрэнгүй »

Будын Батжаргал

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 05:12:20

Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга1956-1959 он

    Б.Батжаргал хуучин Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 1911 онд төржээ. 
     Б.Батжаргал бага сургууль, Москва хотод КУТВ-ын сургууль, 1952 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль /гэрээр/, 1956 онд хотын намын хорооны дэргэдэх Марксизм Ленинизмын оройн их сургуульд тус тус суралцаж төгссөн.
    Б.Батжаргал 1931-1933 онд сумын эвлэлийн үүрийн дарга, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн товчооны дарга, 1933-1936 онд Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод ХЗЭийн хорооны дарга, 1938-1943 онд Үйлдвэр, барилгын яаманд хэлтсийн дарга, 1943-1946 онд Улаанбаатар Төмөр замын захиргааны дарга, 1946-1956 онд Аж үйлдвэрийн комбинатын дарга, 1956-1959 онд Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга, 1959- 1968 онд Аж үйлдвэрийн яамны орлогч сайд, Улсын барилга-эдийн засгийн комисст хариуцлагатай нарийн бичгийн дарга, Гадаадтай харилцах комплекс импорт нэгдлийн дарга,1969-1973 онд Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.
дэлгэрэнгүй »

Бадрахын Ламзав

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 04:58:01

Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга

1956 он

    Б.Ламзав 1909 онд хуучин Засагт хан аймгийн Гурван сайхан Жаргалант уулын хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн.
    Б.Ламжав багадаа /20 хүртэл насандаа/ бусдад зарцлагдаж мал маллаж, өртөөний улаач зэрэг ажил хийж байгаад 1929 онд Завхан аймгийн төвийн түр сургуульд 3 сар суралцаж, улмаар Улаанбаатар хотод ирж хоршоодын холбооны нягтлан бодохын сургуульд нэг жил, мөн техникумд нэг жил суралцан төгсчээ. 1952-1955 онд Намын дээд сургуульд суралцаж төгсөөд улс төрийн дээд боловсролтой болсон байна.
    Б.Ламзав 1931-1932 онд Улаанбаатар хот, Төв аймгийн намын хороонд зааварлагч, 1932-1934 онд цэргийн алба хааж, 1934-1941 он хүртэл Дотоод яаманд туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1941-1951 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч, 1951-1952 онд Хоршоодын Төв Холбооны дарга, 1955-1956 онд Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газрын дарга, 1956 онд Улаанбаатар хотын захиргааны дарга, 1956-1957 онд Техникийн тусламжийн газрын дарга, 1957-1958 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдааны зөвлөх, 1958-1960 онд БНМАУ-ын Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн газар зохион байгуулагч, 1960-1969 онд Мах комбинатын өргөтгөлийн захиргаанд аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.
дэлгэрэнгүй »


Хуудас: << < 1 2 3 4 5 > >>
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e