Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд
Лхамсүрэнгийн ЭнэбишОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:32:59Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга 1990-1992 он
дэлгэрэнгүй » Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт төржээ. Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.Л.Энэбиш 1970-1975 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны барилгын зураг төслийн товчоонд сантехникч инженер, ерөнхий инженер, даргаар, 1975- 1977 онд Улаанбаатар хотын барилга, архитектурын газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1977-1980 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1980- 1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байв. Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, АДХ-ын ажиллажээ. Самбуугийн МөнхжаргалОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:29:22Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга 1978-1990 он С.Мөнхжаргал 1941 онд хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын өвөр, Амарбаясгалант хийдийн хөлд төржээ.Тэрбээр 1949-1959 онд бүрэн дунд сургууль, 1959- 1965 онд ЗХУ-ын Москва хотын архитектурын дээд сургууль төгссөн. Архитекторч мэргэжилтэй. Эхнэр 3 хүүхэдтэй. 1965-1972 онд Улсын барилгын зургийн төв институтэд архитектор, ерөнхий инженер, захирал, 1972-1978 онд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, 1978-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1990-1991 онд Үндэсний хөгжлийн яамны нэгдүгээр орлогч бөгөөд төрийн сайд, газрын дарга, ерөнхий экспертээр ажиллаж байгаад хувиараа аж ахуй эрхлэн одоо “ЭБ-3” ХХК, “Амарбаясгалант” зочид буудлын ерөнхий захирлаар ажиллаж байна. МАХН-ын XVIII, XIX онц их хуралд төлөөлөгчөөр оролцож, мөн хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон. БНМАУ-ын АИХ-ын IX, X, XI дэх удаагийн сонгуулиар АИХ-ын депутат, Улаанбаатар хотын намын бага хурлуудад төлөөлөгчөөр оролцож, хотын намын хорооны товчооны гишүүн, Улаанбаатар хотын АДХ-ыг сонгох 12, 13, 14, 15 дахь удаагийн сонгуулиар хотын АДХ-ын депутатаар сонгогдож байжээ. Очирын ЦэндОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:26:19Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга 1976-1978 он О.Цэнд 1918 онд хуучин Засагт хан аймгийн Дэлгэрхааны хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт малчин ардын гэр бүлд төржээ.Тэрбээр 1941 онд Санхүүгийн техникум, 1947 онд ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1959-1990 онд Москва хотод аспирантурт суралцаж, эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. О.Цэнд 1947 оноос БНМАУ-ын Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1953 оноос санхүүгийн техникумд багш, орлогч захирал, 1954 оноос Статистикийн төв газрын нэгдүгээр орлогч дарга, 1966- 1970 онд БНМАУ-ын Статистикийн төв газрын дарга, 1970-1976 онд БНМАУ-аас БНАВУ, БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1976-1978 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1978-1981 онд БНМАУ-аас Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Сүрэнжавын БалбарОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:19:01Улаанбаатар хотын АДХын гүйцэтгэх захиргааны дарга 1972-1976 он
дэлгэрэнгүй » С.Балбар 1936 онд хуучин Түшээт хан аймгийн Хангайхайрхан уулын хошуу, одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт малчин ард Сүрэнжавын гэр бүлд төржээ.Тэрбээр 1947-1957 онд Улаанбаатар хотын арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1957-1962 онд ЗХУ-ын Москва хотын Инженер эдийн засгийн дээд сургуулийг инженер эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. 1962-1965 онд Улсын төлөвлөгөөний комиссын их барилгын хэлтсийн мэргэжилтэн, 1965-1972 онд мөн газрын хэлтсийн дарга, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, 1972-1976 онд Улаанбаатар хотын АДХын гүйцэтгэх захиргааны дарга, 1976-1978 онд шинээр байгуулагдах Атарын сангийн аж ахуйнуудыг зохион байгуулах Намын Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгч, 1978-1984 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн орлогч дарга, 1984-1987 онд Төв аймгийн Барилга конторт барилгын даамлаар томилогдон ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлөгджээ. Сономын ЛувсангомбоОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:16:16Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга 1971-1972 он С.Лувсангомбо 1924 онд хуучин Түшээт хан аймгийн Хутаг уулын хошуу одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 20 нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж мал маллаж байгаад бүлгэмд суралцаж бичигтэн болжээ.1944 онд ардын цэрэгт татагдан Сайншандад хуягт бригадад цэрэг, тасгийн дарга хийж байгаад 1944-1948 онд ЗХУ-д Артиллерийн техникийн дунд сургууль, 1948-1954 онд Москва хотын Артиллерийн инженерийн академид, 1960-1965 онд ЗХУ-д Барилгын инженерийн дээд сургуульд эчнээ суралцаж барилгын инженертехнологичийн мэргэжил эзэмшсэн байна. С.Лувсангомбо 1948 онд Цэргийн яамны бууны үйлдвэрт зэвсгийн техникч, 1954-1956 онд Цэргийн ерөнхий сургуульд багш, 1956-1959 онд Барилгын сантехникийн газар ерөнхий инженер, 1959 онд МАХНын Төв Хороонд зааварлагч, нарийн бичгийн даргын туслах, 1959-1964 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1964-1968 он хүртэл Улсын барилгын зөвлөлийн орлогч дарга, 1968-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, 1971-1972 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, 1972-1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилгын архитектурын комиссын дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар хавсран ажиллаж, 1982-1984 онд НАХЯ-ны сайд, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын алба хашиж байгаад тэтгэвэрт гарчээ. |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/06 Их хотын түүх гэрэл зургийн хальснаа.... 2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов |
Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт төржээ. Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.
С.Мөнхжаргал 1941 онд хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын өвөр, Амарбаясгалант хийдийн хөлд төржээ.
О.Цэнд 1918 онд хуучин Засагт хан аймгийн Дэлгэрхааны хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт малчин ардын гэр бүлд төржээ.
С.Балбар 1936 онд хуучин Түшээт хан аймгийн Хангайхайрхан уулын хошуу, одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт малчин ард Сүрэнжавын гэр бүлд төржээ.
С.Лувсангомбо 1924 онд хуучин Түшээт хан аймгийн Хутаг уулын хошуу одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 20 нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж мал маллаж байгаад бүлгэмд суралцаж бичигтэн болжээ.



