Нүүр хуудас » Захирагчийн тухай » Үе үеийн мэрүүд
Түдэвийн БилэгтОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:57:54Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Цогтын БатбаярОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:55:10Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ![]() Цогт овогтой Батбаяр 1963 онд Улаанбаатар хотноо төрсөн,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр. 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль, 1982-1986 онд Цэргийн Дээд сургууль, 1993 онд Улс Төрийн Дээд сургууль, 1999 онд БНСУ-ын Төрийн удирдлагын менежмент, 2000 онд ХБНГУ-ын Нийгмийн ухааны институтэд нутгийн удирдлага, 2002 онд АНУ- д Төрийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2004 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Миеэгомбын ЭнхболдОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:49:45Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 1999 он-2005 он
дэлгэрэнгүй » М.Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Найман нас хүртлээ ясли, цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1972 онд 48 дугаар сургуульд орж суралцсан. 1977 оноос 1 дүгээр дунд сургуульд шилжин суралцаж, 1982 онд Х.Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1982 онд МУИС-д элсэж, 1987 онд тус сургуулийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлаар, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай асуудлаар тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засгийн ухааны магистр. 1987 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991 оноос Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997 оны 10 дугаар сараас Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байсан. 2005 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2008 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна. Жанлавын НаранцацралтОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:44:36Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 1996-1998 он Ж.Наранцацралт 1957 оны 6 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын Их сургууль, 1987 онд МУИСургуулийг тус тус төгссөн. Газар зохион байгуулагч-инженер мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой. Газар зүйн ухааны доктор (PhD), Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургуулийн хүндэт профессор, МУИС-ийн зөвлөх профессор цолтой. 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны Газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч, 1991- 1996 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хот байгуулалт, төлөвлөлтийн газар хэлтэс, албаны дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багшийн албыг тус тус хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2004 оноос УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байсан.Цэрэндэмбэрэлийн БаасанжавОгноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-04-24 07:36:09Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 1947 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд малчин ардын гэр бүлд айлын 12 хүүхдийн 4 дэх нь болж төрсөн. 1970 онд МУИС төгссөн. Дулааны инженерийн мэргэжилтэй. Ажил амьдралын анхны гараагаа 1970 оноос Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газраас эхэлж, 1980 оныг хүртэл тус газарт байцаагч, инженер, ерөнхий инженер, 1980-1984 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, 1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, 1990-1992 онд Улаанбаатар хотын ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1996-2000 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төв аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуультай. МАХН-ын Бага хурлын гишүүн, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүн. 2010 оны 5 сарын 12-ноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын зөвлөхөөр ажиллаж байна. |
Сүүлд нэмсэн мэдээ2010/09/03 Чөлөөлөх дайны ялалтын баярын хурал боллоо 2010/09/02 Буурлууд энгэртээ одон медалиа гялалзуулав |
Т.Билэгт нь Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, Үхэр жилтэй, Багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг тус тус төгссөн.
М.Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Найман нас хүртлээ ясли, цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1972 онд 48 дугаар сургуульд орж суралцсан. 1977 оноос 1 дүгээр дунд сургуульд шилжин суралцаж, 1982 онд Х.Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1982 онд МУИС-д элсэж, 1987 онд тус сургуулийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлаар, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай асуудлаар тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засгийн ухааны магистр. 1987 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991 оноос Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997 оны 10 дугаар сараас Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байсан. 2005 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2008 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.
Ж.Наранцацралт 1957 оны 6 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын Их сургууль, 1987 онд МУИСургуулийг тус тус төгссөн. Газар зохион байгуулагч-инженер мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой. Газар зүйн ухааны доктор (PhD), Москвагийн Газар зохион байгуулалтын Их сургуулийн хүндэт профессор, МУИС-ийн зөвлөх профессор цолтой. 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны Газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч, 1991- 1996 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хот байгуулалт, төлөвлөлтийн газар хэлтэс, албаны дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол улсын Ерөнхий сайд, 1999-2000 онд МУИС-д багшийн албыг тус тус хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 2004 оноос УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байсан.
1947 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд малчин ардын гэр бүлд айлын 12 хүүхдийн 4 дэх нь болж төрсөн. 1970 онд МУИС төгссөн. Дулааны инженерийн мэргэжилтэй. Ажил амьдралын анхны гараагаа 1970 оноос Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газраас эхэлж, 1980 оныг хүртэл тус газарт байцаагч, инженер, ерөнхий инженер, 1980-1984 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, 1984-1990 онд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, 1990-1992 онд Улаанбаатар хотын ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1996-2000 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Төв аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуультай. МАХН-ын Бага хурлын гишүүн, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны тэргүүлэгч гишүүн. 2010 оны 5 сарын 12-ноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын зөвлөхөөр ажиллаж байна.



