2010 оны 9-р сарын 04 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Зөвлөл » Ерөнхий менежер

Ерөнхий менежер

Огноо: | Үүсгэсэн: 2010-04-24 08:43:15

Чоймпогийн Бат

1956 онд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил
- 1979 онд Украйн улсын Донецк хотын Улсын Их сургуулийн Сэтгүүлчийн оройн ангийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн
- 1980 онд Украйн улсын Донецк хотын Улсын Их сургуулийг эдийн засгийн кибернетикч мэргэжлээр төгссөн.
- 1993 онд АНУ-д Мэрилэндийн их сургуульд Өмчийн харилцааны асуудлаар, 1995 онд Япон улсад Зах зээлийн эдийн засагт шилжих асуудлаар, 2001 онд ХБНУГ-д Хот төлөвлөлт, газрын асуудлаар харилцааны чиглэлээр тус тус мэргэшил дээшлүүлэх курст суралцаж төгссөн.
- ШУТИС-д эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал
- 1980-1988 онд Статистикийн төв газарт Санхүү, үйл хөдөлмөрийн хэлтэст эдийн засагч, ахлах эдийн засагч, Аж үйлдвэрийн статистикийн хэлтсийн дарга
- 1988 онд Улаанбаатар хотын МАХН-ын хороонд Үйлдвэрлэл, эдийн засгийн зааварлагч
- 1989-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-д Хотын төлөвлөгөөний комиссын орлогч дарга
- 1992-2005 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Эдийн засаг нийгмийн бодлогын хэлтэс, Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хот байгуулалт, стартеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
- 2005 онд Улаанбаатарын бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2005-2008 онд Жаст группын дэд захирал, захиргаа, хүний нөөцийн газрын захирал
- 2008 оноос Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байна.

Туршлага, мэдлэг чадвар
- Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм хот байгуулалтын төлөвлөлтийн бичиг баримтыг боловсруулах, хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ажлыг 16 жил хариуцан ажилласан.
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулж хийлгэсэн.
- Улаанбаатар хотын хөгжлийн стратеги боловсруулах төслийн удирдагчаар ажилласан
- Гадаадын зээл тусламжийн төслүүдийг боловсруулах, судалгаа хийх хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын туршлагатай

дэлгэрэнгүй »


 

Фото мэдээ

20bcc3c741dfc8e51c123e4df70512bd 2ad56e12e4c6fb07b256c05904000c54
030cbfc3993e3f23cdae831017138b04 082a91a751085332ade579bdf1c51abc