2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Зөвлөл » Бүтэц

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 02:46:25

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Нийслэлийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар мөн.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргыг мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө, цаг үеэ олсон хэрэгцээт мэдээллээр хангаж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан иргэдэд ойр, уян хатан, санаачилгатай, шударга үйлчлэхэд оршино.

Бүтэц зохион байгуулалт
Нийслэлийн засаг даргын тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг хангаж явуулах чиг үүрэг бүхий 7 хэлтэс 1 цэргийн штаб гэсэн бүтэцтэйгээр ажилладаг бөгөөд мөн тухайн салбарын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хариуцан ажиллаж бодлого шийдвэрээр хангах, хийж хэрэгжүүлэх үүрэг бүхий 24 харьяа газар, хэрэгжүүлэгч агентлаг ажилладаг.
 

дэлгэрэнгүй »

Захирагчийн ажлын алба

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 02:37:09

Үндсэн чиглэл

Захирагчийн ажлын алба нь Засгийн газрын 1994 оны 229-р тогтоол , Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 1995 оны 1-р сарын 14-ний өдрийн А/01 дугаар захирамжаар Хотын Захирагчийн ажлын алба болгон зохион байгуулагдсан. "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” -ийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн нийгэм эдийн засаг, аж ахуйн vйл ажиллагааг удирдан зохицуулах vvрэгтэй. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дүгээр сарын 24-ний өдрийн 68-р тогтоолоор Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоож Захиргааны алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хот, нийтийн аж ахуйн хэлтэс, Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс гэсэн 1 алба, 5 хэлтэс, нийт 40 ажилтны орон тоотойгоор ажиллаж байна.

дэлгэрэнгүй »

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хэрэгжүүлэгч Агентлагууд

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 02:33:05

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг мэргэжлийн зөвлөгөө, цаг үеэ олсон хэрэгцээт мэдээллээр хангаж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан иргэдэд ойр, уян хатан, санаачилгатай, шударга ажиллаж тухайн хариуцсан салбарын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хариуцан ажиллаж, бодлого шийдвэрээр хангах, хийж хэрэгжүүлэх үүрэг бүхий доорхи 29 харьяа газар, хэрэгжүүлэгч агентлаг ажилладаг.

дэлгэрэнгүй »

ЗАА-ны харъяа байгууллагууд

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 02:30:23

Тус алба нь Засгийн газрын 1994 оны 229-р тогтоол, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 1995 оны 1-р сарын 14-ний өдрийн А/01 дугаар захирамжаар Хотын Захирагчийн ажлын алба болгон зохион байгуулагдсан. "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн нийгэм эдийн засаг, аж ахуйн vйл ажиллагааг удирдан зохицуулах vvрэгтэй. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68-р тогтоолоор Захирагчийн ажлын албаны бvтцийг шинэчлэн тогтоож

Захиргааны алба

Инженерийн байгууламжийн хэлтэс

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,

Хот нийтийн аж ахуйн хэлтэс,

Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс гэсэн 5 хэлтэс, нийт 40 ажилтны орон тоотойгоор ажиллаж байна. Мөн ЗАА-ны харъяа 12 байгууллага нь нийслэлийн өнгө үзэмж, тохижилт, хөгжилт болон нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, соёл амралтын төлөө ажилладаг юм. Мөн ЗАА-ны харъяа 12 байгууллага нь нийслэлийн өнгө үзэмж, тохижилт, хөгжилт болон нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, соёл амралтын төлөө ажилладаг юм.

дэлгэрэнгүй »


 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e