2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Улаанбаатар радио

Гялгар уутны “хаанчлал” –ыг үгүй болгоно

Огноо: 2009-05-19 | Үүсгэсэн: 2010-04-26 10:47:43

“Соёлтой үйлчилгээ-Соёлтой хэрэглээ” сарын аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгааг манайх өмнө нь мэдээлсэн. Сарын хугацаанд зохион байгуулагдах энэхүү аяны хүрээнд гялгар уутыг хэрэглээснээс хасах, хэт ниймгэн пластик уутны оронд даавуу, цаасан уутыг хэрэглэж занших талаар сургалт суталчилгаа явагдана. Өнгөрсөн онд хотын даргын 532 тоот захирамжаар хэт нимгэн пластик тор хэрэглэхийг хоргилосон.

дэлгэрэнгүй »

Нийслэлийн хэмжээнд 164 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна

Огноо: 2009-05-19 | Үүсгэсэн: 2010-04-26 10:46:23

Урин цагтай зэрэгцээд анги дэвших шалгалт эхэлдэг. Өнөө жил нийслэлийн хэмжээнд 164 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж, анги дэвших шалгалт өгч байна. Үүнээс бага боловсролд 84785 хүүхэд суралцаж байгаагаас 7100 нь бага боловсролыг эзэмшин төгсөж байна. Харин үлдсэн 77685 хүүхэд анги дэвшиж байгаа юм. Суурь боловсролын түвшинд 70888 хүүхэд суралцаж байгаагаас 17 мянган хүүхэд суурь боловсролыг дүүргэж байгаа бөгөөд 53-н мянган хүүхэд анги дэвших юм.

дэлгэрэнгүй »

Нийслэлд халамжийн үйлчилгээний чиглэлээр эхний улиралд 15,7 тэрбум төгрөг зарцуулжээ

Огноо: 2009-05-19 | Үүсгэсэн: 2010-04-26 10:45:28

Нийслэлийн халамжийн үйлчилгээний газар энэ оны эхний улиралд хийсэн ажлаа тайлагналаа. УБ хотын хэмжээнд Нийгмийн халамжийн үйлчилгээнд энэ оны эхний улиралд Улсын төвлөрсөн төсөв болон МУ-ыг хөгжүүлэх сангаас нийт 15,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 2009 оны эхний улирлын байдлаар шинээр төрсөн 6008 хүүхдэд 600 сая төгрөгийн мөнгөн тусламж олгоод байна.

дэлгэрэнгүй »

Нийслэл хотын нийгмийн салбарынхан “ногоон төгөл”тэй болно

Огноо: 2009-05-19 | Үүсгэсэн: 2010-04-26 10:44:14

Их хотын 370-н жилийн ойг угтаж нийслэл үндэсний соёл амралтын хүрээлэнг Туул голын эрэг дагуу байгуулж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэдийгээр энэ хөрөнгө цэцэрлэгт хүрээлэн байгуулахад бүрэн хүрэлцэхгүй ч багагүй хэсгийг цэцэрлэгжүүлэх юм. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах энэ ажилд нийслэл хотын нийгмийн салбарыхан гар бие оролцож, өөрийн гэсэн “ногоон төгөл”-ийг байгуулна.

дэлгэрэнгүй »

Үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулна

Огноо: 2009-05-19 | Үүсгэсэн: 2010-04-26 10:43:17

Энэ оныг Монгол Улсын засгийн газраас “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалтыг ирэх 6-р сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж нийслэлд анх удаа зохиогдож байгаа уулзалт зөвлөгөөнийг аль болох үр ашигтай, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн хэлбэрээр явуулах талаар хэлэлцсэн юм.

дэлгэрэнгүй »


Хуудас: << < 1 2 3

Хэвлэлийн тойм

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e