2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин

Өдрийн сонин: Хууль зөрчдөг, дархлаатай баарнууд хотын даргын дэгэнд орох болов уу?

Огноо: 2010-05-27 | Үүсгэсэн: 2010-05-27 00:59:08

 -Шөнөжин ажилладаг 27 баар, цэнгээний газрыг цагдаа нар ч журамлах эрхгүй-

Монголчууд эрэлхүү дээрэлхүү, баярхуу сагсуу нэгнийг нүүрэн дээр нь хэлж чадахгүй ч "хуц ухна тавьсан юм уу тэрүүгээр" гэж зэвүүрхэн авзаатай нь аргагүй ярьж байдаг. Нээрэн ч сүрэг дотор манлай болсон хуц ухнууд их сүртэй архайж дархайлдан ишиг хурга мэтхэнийг айлгаад байдаг. Бидний оршин суудаг нийслэл хотод гэхэд л том толгойтой эвэртэн туруутан, хэн ч юу ч хэлээд нэмэргүй "хуц ухнууд" байдагт олон түмэн дургүйцэж явдаг. Тэдэнд хууль бол юу ч биш. Өөрсдийн эрх ашгийн төлөө иймэрхүү "сүргийн манлай" нар хуулийг уландаа гишгэж, авлига, хээл хахууль, тусгай зөвшөөрлөөр үүлнээс дээгүүр мандсан байдаг. Иймэрхүү гаж үзэгдлийн хамгийн том жишээ бол Архидан согтуурахтай тэмцэх хуулийг байнга зөрчдөг баар, цэнгээний газрууд юм. 

дэлгэрэнгүй »

"Өнөөдөр" сонин: Хүүхдийн парк дэвшил дагуулж “амилна”

Огноо: 2010-05-20 | Үүсгэсэн: 2010-05-20 06:04:40

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зургадугаар сарын 1 удахгүй болох гэж байна. Энэ баярыг тохиолдуулан ээж, аавтайгаа паркт очиж тоглох нь багачуудын  хамгийн том хүслэн, бас баяр баясгалан.

дэлгэрэнгүй »

Үндэсний шуудан: Хотын мээр хүүхдийн паркийн шинэчлэлийн ажилтай танилцана

Огноо: 2010-05-17 | Үүсгэсэн: 2010-05-17 21:40:52

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд эхэлсэн энэ үед тэдгээр ажлын хэрэгжилтын явцтай бямба гариг бүр газар дээр нь явж танилцаж байхаар болсноо хотын мээр дуулгалаа. Тэрээр өнгөрсөн бямба гаригийн шөнө нийслэлд хийгдэж буй зам засварын ажилтай биечлэн танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бөгөөд ажлын явц газар бүрт янз янз байгаа учир зөвхөн эхлүүлээд орхих бус байнга хяналт тавьж, хийж, хэрэгжүүлж буй ажлуудын явцыг түргэтгэх үүднээс ийм шийдвэр гаргасан байна. 

дэлгэрэнгүй »

Зууны мэдээ: Энхтайвны өргөн чөлөөний замыг 21 метр өргөн болгоно

Огноо: 2010-05-17 | Үүсгэсэн: 2010-05-17 05:25:24

  Нийслэлийн замуудад засварт орж хотын замын хөдөлгөөн ачаалал ихтэй байгаа билээ. Бямба гаригийн шөнө хотын дарга  хаагдсан замуудаар явж, зам засварын ажлын явцтай танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Баянбүрдээс 100 айл хүртэлх Их тойруугийн 1,54 км зам засварын ажил өнгөрсөн онд цаг агаар эрт хүйтэрсэнтэй холбогдон технологийн горим баримтлах үүднээс өнгөн хучилтыг хийлгүй зогссон. Өнгөрсөн жилийн дутуу хийсэн ажлаа гүйцээхээр гүйцэтгэгч компани зам засварын ажилдаа орсон агаад амралтын өдрүүдэд замыг хэсэгчлэн хааж, хучилтыг хийн, 6 дугаар сарын 15 гэхэд ашиглалтад оруулах юм. Мөн энэ замын гэрэлтүүлэг, явган хүний зам засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгэнэ. Одоогоор энэ замд хоёр газарт таслалт хийжээ. Нэг нь 3 дугаар сургуулийн өмнө гэрлэн дохио суурилуулахтай холбогдуулан тасалсан бол нөгөө нь өнгөрсөн онд тус замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн “Наран тойрог” компаний буруугаас болж, замын доорхи ус зайлуулах шугам хагарсан тул үүнийг солихоор нэг хэсэг газар тасалжээ.

дэлгэрэнгүй »

Өдрийн шуудан: Төрийн өндөрлөгүүд мод тарьж, эх дэлхийдээ бэлэг барилаа

Огноо: 2010-05-17 | Үүсгэсэн: 2010-05-17 05:16:45

 Улаанбаатар хот маань өнгөө засч, олон сайхан ногоон хүрээлэнтэй болох болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2010 оны бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ажиллагаанд оролцож, гацуур мод тарилаа. Мод тарих үндэсний өдрөөр нээлтээ хийэ буй энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний хорооны ажилтнууд, нийслэлийн иргэд, хүүхэл залуус, хэвлэл мэдээллийнхэн оролцож 300 гаруй мод, бут суулгасан юм. "Нийслэлийн иргэд ая тухтай, цэвэр орчинд амьдрахын туол сайхан ногоон байгууламжууд байгуулах учиртай."

дэлгэрэнгүй »

Өдрийн сонин: Амралтын өдрүүдэд зам засварт өөрчлөлт орно

Огноо: 2010-05-17 | Үүсгэсэн: 2010-05-17 04:31:16

Иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс зам засварын ажлыг амралтын өдрүүдэд тохируулан хийж байгаа. Зуун айлын уулзвараас дөрөвдүгээр дэлгүүрийн арын уулзвар хүртэлх зам энэ сарын 14-ний 23,00 цагаас 17-ны 07,00 цаг хүртэл хаах юм байна. Мөн Хөгжим бүжгийн уулзвараас Хуучин гэмтлийн эмнэлгийн хажуугийн уулзвар хүртэл зам 14-ний 23,00 цагаас 16-ний 07,00 цагийн хооронд, 1 хорооллын аюулгүйн тойрог мөн өдрөөс 19-ний 07,00 цаг хүртэл хаагдаж зам засварын ажил хийгдэх учир жолооч нар дээр дурдагдсан замаас өөр зам сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.



Өнөөдөр: /Ногоон хот аян-2010/ өдөрлөг болно

Огноо: 2010-05-17 | Үүсгэсэн: 2010-05-17 04:20:17

 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Ногоон хот аян- 2010” өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Өдөрлөгийн нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 
дэлгэрэнгүй »


Хуудас: << < 3 4 5 6 7 > >>

Хэвлэлийн тойм

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e