2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин

Olloo.mn: Хөлчүүрхснээ хөгжил гэж эндүүрмээргүй байна

Огноо: 2010-06-16 | Үүсгэсэн: 2010-06-16 04:06:41

Саяхны нэг сонинд Улаанбаатар хотын залуусын соёлыг шөнийн цэнгээний газарт аяга тагш юм эргүүлснээр хэмждэг болсон шахуу юм бичжээ. Уншиж суухдаа эгдүү хүрч байлаа.  Үгүй ер улаанбаатарчууд, тэр тусмаа залуус биднийг хөлчүүрхэж, мансуурсан орчинд согтуу хүмүүс харан заваарч суухыгаа хөгжил, дэвшил, соёл моёл гэж ойлгодог, тэр хэрээр улсын нийслэл хөгжиж байна хэмээн эндүүрч суудаг хэнэггүй гарууд гэж бодсон юм байх даа гэж.

Бас нэг өдөр тутмын том сонинд төрсөн өдрөөрөө бүжиглэж болох уу бид хэмээн шазруухан асуужээ. Нийтлэлийн утга мөнөөх л дээрх бичсэн хүнийхтэй төстэй юм. Хотын амьдрал цэцэглэлтийг шөнийн цэнгээний газраар хэмждэг хэмээн цэцэрхжээ.

дэлгэрэнгүй »

Үндэсний шуудан: Инженер ажиллаж байна

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 22:22:58

 Үргэлж муу мэдээ хүлээж аваад даджээ. Гэвч амьдрал үргэлжилж, хот тосгод хөгжиж, сайн сайхан зүйлс нэмэгдсээр байгаа нь үнэн. Зам харгуй засагдаж, барилга байшингууд босч, саяхан л дээлэндээ багтахгүй дэлбэрч байсан нийгмийн бухимдал дэлгэр цагийн айвуу тайвуу аясанд аргадуулан байна уу гэлтэй. Манай хотод бас нэгэн сайхан газар нэмэгдсэнийг сонсоод очиж үзэхээр эртлэн босоод давхиж явна. Шөнөжин орсон борооны үнэр хот даяар ханхалж, усанд нарны туяа ойн гялбалзаж, охид хүүхнүүд шилэн оймстой зэгзгэр хөлөө гайхуулан алхалж байна. Сайхан юм аа. Сэтгэл ч угаагдчихсан мэт гэгээн болчихож.  

"Хархорин" захын хажууд, Москва хорооллын эсрэг талд өвгөнтийнхний отог буудлаад нэлээд хэдэн жил болж байгаа билээ. Согтуучууд атиралдан хэвтэж, хүүхдүүд гйлга гуйн чаргуулдаж, нэг хэсэг нь ууттай хогоо булаацалдан салам нүдэлдэж, оройдоо хөх алаг нүдтэй авгай нар нь цыганууд шиг дуулалдан байдаг энэ гаүрыг хотын дарга орвонгоор нь эргүүлчихжээ. Отгийнхны бараан амьдрал хаашаа ч юм алга болж, эрчүүд нь шинэхэн барьсан хашаан дээгүүр өнгийн зогсоод ямар нэгнийг мөрөөдөцгөөн байх шиг сонин үзэгдэнэ. 

дэлгэрэнгүй »

Өнөөдөр: Хакухо аваргын нэртэй цагаан будаа Монголд тарина

Огноо: 2010-06-07 | Үүсгэсэн: 2010-06-07 21:14:28

 Арлын Япон орон цагаан будаагаараа Азид төдийгүй дэлхийд алдартай. Ялангуяа Хоккайдо арлын Такикава хотод тариалдаг будаа нь "Долоо од"-той буюу Япондоо хамгийн өндөр сортын, амт чанар сайтайд тооцогддог байна. Тавдугаар сарын башёд амжилттай барилдаад ирсэн Ёкозүна Хакүхо аварга энэхүү дээд зэргийн будааг Монголд ургуулах хүсэлтэй байгаа бөгөөд өөрийнх нь нэрээр нэрлэсэн "Хакүхо" цагаан будааны төслийг хотын Мээрт өчигдөр танилцууллаа. Түүний хамт Такикава хотын дарга Тамүра Хироши болон тус хотын Хөдөө аж ахуй, олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжлийн зөвлөл, Бэйсболын холбооны тэргүүн зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Хакүхо аварга тус хотын хүндэт иргэн, Аялал жуулчлалын элч сайдаар сонгогдсон юм байна. 

дэлгэрэнгүй »

Зууны мэдээ: 61 баар, цэнгээний газар, дэлгүүрийг хаав

Огноо: 2010-06-01 | Үүсгэсэн: 2010-06-01 21:17:46

 Хууль зөрчиж, удаа дараа ажиллах цагаа хэтрүүлсэн нэр бүхий 61 баар цэнгээний газар, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Эл тушаалыг Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс гаргажээ. 

Согтууруулах ундаа борлуулдаг, түүгээр үйлчилэхдээ цагаа хэтрүүлэн ажилладаг баар, цэнгээний газар, дэлгүүрүүдийг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр цэгцлэх үүргийг өгсөн. тэрээр энэ ажлыг "Иргэдийн захиалгаар хийж байна" гэлээ. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон баар, цэнгээний газар, дэлгүүрийн жагсаалтыг гаргажээ. 

дэлгэрэнгүй »

Өдрийн сонин: Үүр цайтал ажилладаг баар, цэнгээний газруудыг хаалаа

Огноо: 2010-06-01 | Үүсгэсэн: 2010-06-01 21:05:16

 -Тусгай зөвшөөрлийн албан тоотуудын ихэнхийг нийслэл, дүүргийн цагдаагийн хэлтсээс олгосон нь хачирхалтай-

"Хууль зөрчдөг дархлаатай баарнууд хотын даргын дэгэнд ордог болов уу" нийтлэл хэвлэгдсэнээс хойш нийслэлд шөнө дөлөөр цаг хэтрүүлэн ажилладаг баар, цэнгээний газрууд харьцангуй цөөрсөн гэхэд болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр ч архидан согтуурахтай тэмцэх хуулийг илэрхий зөрчиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хатуухан тэмцэх тухайгаа өнгөрөгч баасан гаригт уулзахад хэлж байсан нь биеллээ олж байгаа нь сайшаалтай. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат удаа дараа хууль зөрчиж байсан 61 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах тушаал гаргажээ. Нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллагын шалгалтаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн "Согтууруулах ундааг 00-006 цагт худалдах, үйлчлэхийг хориглоно" гэсэн заалт, тогтоолуудыг  удаа дараа зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулснаас согтуугаар үйлдэх гэмт хэргийн тоо өсч, хүүхэд залуусын ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэсэн үндэслэлээр ийм тушаал гарахад хүрсэн байна. 

дэлгэрэнгүй »

Өнөөдөр: Шөнийн цагаар ажилладаг 27 баар, цэнгээний газар байна

Огноо: 2010-05-30 | Үүсгэсэн: 2010-05-30 21:48:25

 Улаанбаатарт хууль хэрхэн зөрчиж болдгийг яруу тодоор харуулдаг баар, цэнгээний нэлээд олон газар бий. Үүнтэй холбогдолтойгоор архидалт  бүтэн 24 цагийн турш үргэлжилж байгаа нь нууц биш. Түүнчлэн орон сууц, хорооллын архи худалдаалдаг дэлгүүрүүд цаг барьдаггүй, хууль дүрэм сахихгүй байгаа нь архидалтаас үүдсэн гэмт  хэрэг өсөх нэг шалтгаан болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дүүргийн Засаг дарга, цагдаагийн хэлтсийн дарга нартай уулзаж энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэг даалгавар өглөө. 

Тодруулбал, илүү цагаар ажилладаг баар, цэнгээний газруудыг хааха, тусгай эрхийг нь хүчингүй болгох юм. харин хүчингүй болгосон эрхийг нь журмын дагуу ажиллах ам өчгөө өгсөн тохиолдолд цагдаагийн байгууллага, иргэдийн саналыг үндсэлэж шийдвэрлэх зархирамж гарсан. Баар, цэнгээний газруудыг шөнийн 00,00 цагаас хойш ажиллуулж хууль зөрчдөг аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг танилцуулж байна. 

дэлгэрэнгүй »

Нийгмийн толь: Хууль завхруулагчидтай хотын Захирагч тэмцэж эхэллээ

Огноо: 2010-05-30 | Үүсгэсэн: 2010-05-30 21:43:05

Нийслэлд үйлдвэгдэж буй гэмт хэргийн 90 гаруй хувь нь архидан согтуурснаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. Гэтэл манай түшээд тавантолгой, Оюутолгой гэсэн "том" асуудал ярилцсаар ард түмэн нь архинд живж байгааг хараагүй, сонсоогүй, мэдээгүй юм шиг явсаар байна. Үнэндээ архидан согтуурахтай тэмцэх асуудалд төрөөс нэгдсэн бодлого зохицуулалт хэрэгтэй байгаа. Тиймээс манай сонин архидан согтуурахтай тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулж Цагдаагийн байгууллагаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон, "ногоон гэрлээр" үйл ажиллагаагаа явуулдаг "Ривер саундс", "Лан", "Аолливуд", "Шинэ элит", "Амрита", "Жура" зэрэг бааруудыш "Нийгмийн толь"-ийн сэдэв буландаа нийтэлсэн юм. Бидний энэ ажлын амжилт гэж хэлж болох зүйл бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн энэ сарын 26-ны өдөр баталсан "Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай" 345 дугаар захирамж юм. Энэ захирамжаар цаг хэтрүүлэн ажилладаг шөнийн цэнгээний газруудын архи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ажлыг Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад үүрэг болгож, энэ ажилд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар болон Нийслэлийн цагдаагийн газар, хэтлсүүд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон юм. 

дэлгэрэнгүй »


Хуудас: << < 2 3 4 5 6 > >>

Хэвлэлийн тойм

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e