Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин
Зууны мэдээ: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг: Улаанбаатар хотод хийх ажил их,санхүүжилт хязгаарлагдмал байнаОгноо: 2010-08-12 | Үүсгэсэн: 2010-08-12 04:26:38Хотынхны амралтын улирал билээ. Хотын даргын орлогч өрөөндөө үдийн цайнаараа гурилтай шөл идээд, “хаана зам түгжирсэн гэнэ, одоохон бичээд аваадхая, Од даргаа гурвалжингийн гүүрний орчим хоёр км газар түгжрэл үүссэн гэнэ. Засварын ажлаа зохицуулаад буцаж мэдэгд” гэх мэтээр ажил ярьж сууна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой хотынхны ажил, амьдралын талаар ярилцлаа. Өнөөдөр: Монголоороо гоёсон өдрүүдОгноо: 2010-07-13 | Үүсгэсэн: 2010-07-13 22:47:06Монгол ноён Хятадад тулга захиалан хийлгэжээ. Тотгыг нь бадарч буй дөлөөр хийсүгэй гэж. Гэтэл хятадууд тотгыг дөлөөр бус, хон хэрээний хошуу маягаар хийчихэж. "Монголын газар шороог хон хэрээний хошуугаар тоншуулах гэсэн санаа агуулжээ" гэж бодоод ноён хөрш гүрэнтэйгээ муудалцаад яах вэ, санааг нь мэдсэн нь сайн боллоо хэмээжээ. Тэгээд хон хэрээ манай газар шороо, гал голомтыг тоншиж зүрхлэхгүй сөрөг ухааныг сийлж, албат нартайгаа зөвлөлдөн, голомтынхоо хажууд үргэлж байдаг галын эзэн эхнэр хүний хувцсыг жигүүртний хаан хан гарьдын сүр жавхлант дүрээр дуурайлган хийх болсон гэдэг. Халх эхнэрийн хувцасны учир ийм. Энэ мэт нарийн ухаан, далд бэлгэдлийг агуулахын зэрэгцээ нүүдэлчин амьдралд зохицсон дээл хувцсаа залуу үеийнхэнд өвлүүлэх, дэлхийд сурталчлан таниулах зорилготой "Дээлтэй Монгол" наадам өчигдөр Сүхбаатарын талбайд болсныг бид дурандаа буулгалаа. дэлгэрэнгүй »Өдрийн шуудан: Олон ястны дээлээр дэгжирхсэн Монгол наадамОгноо: 2010-07-13 | Үүсгэсэн: 2010-07-13 22:33:51Хээ хуараар чимэглэсэн, хээнцэр ганган өнгө үзэмж ноёлж, олон ястны дээлээр дэжгирхэн гоёсон монгол түмэн Сүхбаатарын талбайд өчигдөр баярлаж өнжлөө. Зургаан сартай бяцхан жаалуудаа үндэсний хувцсаар гоёж, зулай төөнөм халуун наранд ядарч цуцахыг анзаарахгүй алхах эмээ өвөө нар жавхаатай харагдав. Тэд бол "Дээлтэй Монгол" аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийн оролцогчид. Энэхүү арга хэмжээ нь "Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг оршуулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. дэлгэрэнгүй »Хүүхдийн паркийн шинэчлэлд энэ зун багаднаОгноо: 2010-07-07 | Үүсгэсэн: 2010-07-07 22:36:55Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхэд багачууд тэр байтугай томчуудын хөлд дарагдах учиртай. Одоогоос нэг сар 20 хоногийн өмнө хотын дарга Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажлын явцтай танилцах үеэр хүүхдийн парк наадмын өмнө буюу долдугаар сарын 8-нд эхний хэсэг нь ашиглалтад орно хэмээн төслийн удирдагч Б.Батнягт танилцуулсан. Өдрийн шуудан: Даварсан микроныхонд даруулга хэрэгтэйОгноо: 2010-06-30 | Үүсгэсэн: 2010-06-30 21:49:08Хүн амын тэн хагас нь төвлөрсөн Улаанбаатарыг эдүгээ жинхэнэ хот хэмээн нэрлэх болсон байна. Монголдоо цоны ганц хот. Уг нь Эрдэнэт, Дархан гээд нэлээд хэдэн хот байсан цаг бий. аймгийн төвүүдийг ч хот хэмээн нэрлэдэг байв. Харин одоо тэд бүгдээрээ сум болсон доо, зайлуул. Хүрээгээ ч хумив. Хүн нь ч цөөрөв. Улаанбаатарт гайхуулах юм бий. тэрбээр нийслэл. Энэ улсын нүүр царай шүү дээ. Монголыг гадныхан ихэвчлэн нийслэлээр маань хэмжинэ. Бидний байж байгаа царай, өнгө зүс, ааш араншинг Улаанбаатараар л дүгнэдэг. Дарга нар маань ч хотоо сайхан болгохын төлөө чөмгөө дундартал ажилладаг юм шиг байна билээ. Байн байн эмнэлэг доинологт хэвтлээ, гадаад дотоод эмчлүүлэхээр явлаа нэ тэр л гэж дуулдах юм байна шүү дээ. Ерөнхийдөө хот сайхан болж байна. Сайн муу хэлүүлж байгаа нийслэлийнхэн төв талбайн дэргэд хэдэн сайхан байшин бариулчихлаа. Энэ нь хотын өнгө зүсэнд нөлөөлж байгаа гэж жигтэйхэн. Ер нь хоорондоо зай муутайхан баригдаж байгааг эс тооцвол гоё гоё байшин, үзвэр үйлчилгээний газрууд өдөр бүхэн бий болсоор. Замаа ч янзалж байна. Өвлөөс өмнө амжаад замаа янзалчихвал түгжрэл мүгжрэл ч дүүрч хэмээн нийслэлийнхэн ярих болжээ. дэлгэрэнгүй »Өнөөдөр: Тусгай замын автобус Улаанбаатарын нийтийн тээвэрт хувьсгал хийнэОгноо: 2010-06-30 | Үүсгэсэн: 2010-06-30 21:25:14Р.Оюунцэцэг Өнөөдөр: Сангийн сайд С. Баярцогт хотынхны зовлон жаргалаас хуваалцлааОгноо: 2010-06-23 | Үүсгэсэн: 2010-06-23 00:41:53Хотын мээр Г. Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Ц. Батбаяр нарын урилгаар Сангийн сайд С. Баярцогт Улаанбаатар хотын амьдрал ахуйг өнгөрсөн амралтын өдөр нүдээр үзэж, биеэрээ мэдэрлээ. Сангийн авдар атгадаг эрхэм анх удаа улсын нийслэлийнхээ гудамж ,талбай, гэр хорооллоор алхсан анхны тохиол энэ болсон гэдгийг онцлоод авья. Эхлээд тэд нийслэлийн хамгийн хүнд дүүргийн нэг Баянзүрх дүүргийн 21-р хороогоор орсон. Зөвхөн энэ хороо 20 мянган иргэнтэй. Дэгс хэлэхэд бүхэл бүтэн аймгийн төвд ч эрж хайгаад ийм олон хүн ам байхгүй. Ингээд бодохоор тэр хорооны ачаалал ямархуу хүнд байдаг нь тодорхой. дэлгэрэнгүй » |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/06 Их хотын түүх гэрэл зургийн хальснаа.... 2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов |




