2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин

Өнөөдөр сонин: Төмөр замын маршрутыг хотоос гаргаж, хуучин замыг орон нутгийн тээвэрт ашиглана

Огноо: 2011-03-13 | Үүсгэсэн: 2011-03-13 21:35:17

Р.Оюун
Одоогоос 62 жилийн өмнө манай улс төмөр замтай болж байхад Улаанбаатар хот байшин барилга, хүн ам цөөтэй жижигхэн хот байсан. Харин өнөөдөр нийслэл маань сая гаруй хүн амтай, олон шинэ байшин барилга, авто машинтай том хот болжээ. Тиймээс аюултай бүсэд тооцогддог гал тэрэгний хөдөлгөөн өнөөдрийг хүртэл хотын дунд оршиж байгаа нь Улаанбаатарын иргэдэд асуудал үүсгэж байна. 
Тухайлбал, Толгойтоос Амгалан хоорондох төмөр замын шугамд иргэдийн байнга явдаг   67 жим гарчээ. Үүнээс болж хүмүүс галт тэргэнд дайруулах аюулд хүрэхээс гадна төмөр зам дээр хэвтэж амиа хорлодог иргэний тооч нэмэгдсэн гэнэ.

дэлгэрэнгүй »

Улс төрийн тойм сонин: Ж.Нэргүй: Сүүлчийн цэг хатгачихаад сэнгэнэтэл сайхан “хоёр зуу татмаар” санагдсан

Огноо: 2011-01-17 | Үүсгэсэн: 2011-01-17 14:22:41

Улс төрийн тойм сонин:
Ж.Нэргүй: Сүүлчийн цэг хатгачихаад сэнгэнэтэл сайхан “хоёр зуу татмаар” санагдсан
-Би ердөө л техникийн дунд боловсролтой, бас орос хэлтэй. Манай “их мэдэгч” нар “Өө ангилиас нь орчуулаагүй юм уу” гэх нь бий. Гэхдээ оросууд шиг Европын хэлийг гаргууд эзэмшсэн орчуулагч нар дэлхийд байхгүй. Тэднийг голбол харин ёстой инээдтэй хэрэг болно.
-Зохиолын гол баатрууд нь инженер, зохион бүтээгч байсан нь таны мэргэжилд бас дөхүү байсан байх. Учир нь уг зохиол техникийн хэл, хэллэгээр баялаг юм билээ?
-Бүх мэдлэг дотроос гэж би хэлэхгүй ч, бүх боловсрол дотроос техникийн боловсрол хамгийн хөрвөх чадвартай нь байдаг. Жишээ нь математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Гэтэл инженерүүдийн гол үздэг юм нь математик. Инженер хүн ямар ч салбарт, ямар ч ажлыг бариад авсан заавал ард нь гардаг юм. Оросын сүүлийн үеийн нэг цэцэн үг бий. “Сайн механикч хүнд оёдлын машин, усан онгоц хоёр адилхан” гэж. Алийг нь ч засч, хөдөлгөж чадна. Манайхан урьд нь хотын даргаар ямар “лут” хүмүүсийг тавьж байлаа даа. Гэтэл харахад доожоогүйхэн Г.Мөнхбаяр сүүлийн жилүүдэд хотын замыг ямар зоригтой өөрчилж байна. Би тэр хүнийг танихгүй. Гол нь тэр инженер хүн. Хотын удирдах албаны хүмүүс өмнөх дарга нарт хэлж байсан шигээ амыг нь таглах шалтаг тоочихоор “Тэр бол шалтаг биш ээ” гэдгийг Г.Мөнхбаяр мэдээд байгаа байхгүй юу. Би тэр хүнийг танихгүй л дээ.

дэлгэрэнгүй »

Урлагт ойрхон өслөө

Огноо: 2010-11-01 | Үүсгэсэн: 2010-11-01 02:41:26

Улаанбаатар хотын 371 жилийн ойн энэ өдөр  манай “Ярилцъя” булангийн зочноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр уригдаж байна. Үргэлж ажил хэргийн ертөнцөд алхалж явдаг мээр  маань энэ удаа энгийн, хувь хүнийхээ үүднээс манай сэтгүүлчтэй ярилцжээ.  Түүний энэ төрх ч  уншигч танд таалагдах байх.  

-Саяхан таныг сургуу­лийнхаа ойд яваад ирсэн гэж дуулсан. Уралын Поли­техникийн дээд сургуулийн хэдэн жилийн ой болж бай­гаа юм бэ. Монголоос олон төгсөгч байдаг биз дээ?


-Манай сургуулийн 90 жилийн ой болж байна. Мон­голын анхны төг­сөгчид нь 1967 онд төгссөн байдаг юм. Энэ хугацаанд манайхаас нийт 2000 хүн төгссөн гэсэн тоо байна. Тэдний­хээ төлөөлөл болгож 14 хүнийг урь­сан. Тэр дотор 60-аад оны төлөөлөл ч байлаа, дунд үеийнхнээс, бүр сүүлийн үеийн төлөөллөөс ч багтсан байна. 

дэлгэрэнгүй »

Улаанбаатар таймс: Хотын гудамжаар алхах хос залуусын гутал тоосонд дарагдахааргүй болжээ

Огноо: 2010-09-23 | Үүсгэсэн: 2010-09-23 01:36:30

Нийслэл ч явган явахын тамыг үзүүлж байна даа гэх иргэдийн гомдол аль хэдийнэ ард хоцорчээ. Нов ногоон талбай нүд дүүрэн цэлийж, өнгө алагласан гоёмсог хавтан дээгүүр хотын иргэд амар тайван гэгч нь алхаж явна. “Шөнө орой яаж явна даа гэж халгадаг байсан газар явган хүний зам тавигдаж, гэрэлтүүлэгтэй болгосноор барахгүй усан оргилуур сүндэрлэж, амарч суух талбайтай болсон нь үнэхээр сайхан байна” хэмээн иргэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг дүүргүүдэд зохион байгуулагдаж байгаа “Явган хүний зам” арга хэм¬жээний явцын байдалтай танилцах явцад хэлж байсан нь өөрийнх нь гаргасан санаачилга иргэдийн сэтгэлд хэр хүрснийг илтгэнэ. Энэ сарын тавнаас эхлэн нэг сарын хугацаатай зо¬хион байгуулагдаж байгаа уг арга хэмжээг хотын мэр намрын тохижилтын хүрээнд богино хугацаанд үр дүнтэй хийхийг албатууддаа даалгасан. Даалгасан итгэлийг нь алдаагүйг өчигдөр мэдсэн.

дэлгэрэнгүй »

www.news.mn: 100 айлын тохижилтын гэрээг цуцалжээ

Огноо: 2010-08-17 | Үүсгэсэн: 2010-08-17 00:26:16

Нийслэлд энэ жил зам засварын 36 ажил төлөвлөн 17 аж ахуйн нэгж хийж гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар орон сууц, хорооллын дундах зам засварыг бүрэн хийж дууссан бөгөөд томоохон хэмжээний урсгал засварууд ойролцоогоор 70 гаруй хувьтай байгаа аж. Өнөөдөр болсон нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр Хотын дарга Г.Мөнхбаяр ирэх сарын 1 гэхэд ачаалал ихтэй зарим замын зорчих хэсгийг нээх, удаашралтай байгаа зам засварын ажлыг шуурхайлах, одоог хүртэл сонгон шалгаруулаагүй байгаа замын ажлын гүйцэтгэгчийн тендэрийг хурдавчлах үүргийг харьяа газрын даргад үүрэг болголоо. Энэ үеэр нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одоос тодрууллаа.

дэлгэрэнгүй »

Өнөөдөр: Халтуур зам тавьдаг компаниудтай хариуцлага тооцож эхэллээ

Огноо: 2010-08-16 | Үүсгэсэн: 2010-08-16 22:58:10

Хотын захирагч ажлаа хийж чаддаггүй хариуцлагагүй нөхдүүдэд хатуухан арга хэмжээ авна шүү гэдгээ нэлээд эртнээс сануулж байсан. Тэгвэл ноён мэр хэлсэндээ хүрч, ажлаа чанаргүй хийсэн замын компаниудыг ширүүхэн донгодохоор шийджээ.

100 айлын зам өнгөрсөн жилийн турш засвартай байсныг та бид мэднэ. Хотын төвийн нэг гол замыг хааснаар хаа сайгүй машины түгжрэл үүсэж, иргэдийг ихээхэн бухимдуулж байсан билээ. Баянбүрдийн уулзвараас Цагдаагийн гудамж хүртэлх 1.54 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерийг Сангийн яамнаас 2009 онд зарлаж, “Заабар”, “Цаст импекс”, “УорлдЕруна”, “Мон агаар” гэсэн дөрвөн компани гүйцэтгэгчээр шалгарсан юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эл замыг барихад нийт 4.024.800.000 төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн аж.


дэлгэрэнгүй »


Хуудас: << < 1 2 3 4 5 > >>

Хэвлэлийн тойм

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e