2012 оны 2-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин

500 төрийн албан хаагч зэрэг, дэвээ авна

Огноо: 2009-05-29 | Үүсгэсэн: 2010-04-26 09:56:47

-Төрийн албан хаагчдын зэрэг, дэвийг олгох гэж байгаа гэсэн. Хэдэн хүн үүнд хамрагдаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж төрийн албан хаагчдын зарим зэрэг, дэвийг шинээр бопон шинэчлэн олгодог. Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн харьяа газруудад ажиллаж байгаа нийт 500 гаруй төрийн албан хаагчийн зэрэг, дэвийг шинээр болон шинэчлэн тогтооход бэлэн болсон байгаа.
дэлгэрэнгүй »

Замын инженерүүдийг Жилинд бэлтгэнэ

Огноо: 2009-05-29 | Үүсгэсэн: 2010-04-26 09:55:10

Зам гүүр,  барилга гээд бүтээн байгуулалтын гол талбарын судсыг атгадаг инженерүүдийг Словак улсын Жилинийн их сургуульд  бэлтгэх боломж удахгүй нээгдэх бололтой. Жилинийн их сургуулийн Инженерийн факультетийн декан, профессор Я.Черков Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатартай уулзах үеэрээ тус сургуульд инженер бэлтгэх, мөн бэлтгэгдсэн инженерүүдийг давтан сургалтад хамруулах чиглэлээр хамтарч ажиллах боломж байгааг дуулгасан юм.

дэлгэрэнгүй »

Авто замын урсгал засварын ажил эхэллээ

Огноо: 2009-05-29 | Үүсгэсэн: 2010-04-26 09:54:12

Нийслэлийн авто эамд хийгдэх урсгал засварын ажлууд эхэллээ, 2009 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын урсгал засварын ажил хойд зуслангийн чиглэлд эхлээд байна. Хандгайт, Шаргаморьт, Жигжидийн зуслангийн авто замын урсгал засварын ажлыг "Улаанбаатар зам засвар арчлалт" компани 30 хувьтай гуйцэтгэж байна. Зуслан чиглэлийн авто замын урсгал засварын ажлаар 4720 ам метр нөхөөс, 171.6 сая төгрөгийн ажил хийгдэх юм.

дэлгэрэнгүй »

Зуслангийн нийтийн тээвэр, усан хангамж бэлэн боллоо

Огноо: 2009-05-28 | Үүсгэсэн: 2010-04-26 09:51:17

Нийслэлчүүд зусландаа гарахад хэдхэн хоног үлдлээ. Тиймээс ч зуслангийн бэлтгэл ажлыг хангахад холбогдох байгууллагууд ихээхэн анхаарал хандуулж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, зуслангийн бэлтгэл ажлын талаар ярилцсан юм.  Энэ жил зуслангийн 10 чиглэлд бага, дунд оврын 50 автобусыг үйлчилгээнд гаргахаар болжээ.
Шаргаморьт, Жигжидийн чиглэлд дунд оврын “Асиа” маркийн автобус, бусад чиглэлд бага оврын автобус явах юм байна

дэлгэрэнгүй »

Вроцлав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо: 2009-05-28 | Үүсгэсэн: 2010-04-26 09:50:07

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Польш улсын Парламентийн гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Ярослав Дудагаар ахлуулсан Польшийн оюутны спортын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Польш улсын Оюутны спортын холбоо нь 100-н жилийн түүхтэй агаад төрийн болон олон нийтийн хосолмол хэлбэртэй, хуучнаар манай МХЗЭ шиг залуучуудын хүчирхэг байгууллага ажээ. Тэд жилд 2-3 удаа оюутны спортын тэмцээн зохиож, 4-5 дэлхийн аваргыг урьж ирүүлдэг гэнэ.

дэлгэрэнгүй »

Хангалттай хөрөнгөтэй бол хотын замыг гурван сарын дотор бүрэн шинэчилнэ

Огноо: 2009-05-28 | Үүсгэсэн: 2010-04-26 09:48:57

Нийслэлийн Авто зам засварын ажил ирэх сарын эхээр эхлэх гэнэ. Жил бүрийн зам засварын ажлын тендер шалгаруулалтад багагүй хугацаа алддаг. Үүнээс үүдэн богино хугацаанд ганцхан жилийн настай чанаргүй зам хийгддэг гэсэн яриаг дагуулдаг. Энэ жилийн хувьд ч иймэрхүү байлал ажиглагдаж байгаа. Энэ асуудлаар хариуцагч байгууллага ямар байр суурьтай байгааг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одоос асуусан юм.
-Авто зам засварын ажил эхэлсэн байх ёстой. Гэтэл тендер шалгаруулалтад нэлээд цаг хугацаа зарцуулаад байх шиг? 

дэлгэрэнгүй »

У Сэ Хүн гэж хэн бэ?

Огноо: 2009-05-28 | Үүсгэсэн: 2010-04-26 09:46:54

Сөүл хотын өмнөх даргыг нийслэлчүүд сайн мэднэ. Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад нийслэлийн Засаг дарга байсан одоогийн Монгол улсын Шадар сайд М.Энхболд, БНСУ-ын Ерөнхийлөгч тухайн үед Сөүл хотын дарга байсан И Мён Пак нар чухап үүрэг гүйцэтгэсэн билээ. Харин И Мён Пакийн дараа Сөүл хотын даргаар томилогдсон У Сэ Хүн гэгч хэн бз гэдгийг нийслэлчүүд сонирхож байгаа нь лавтай. Тэрбээр 1961 онд Сөүл хотын Сондун дүүрэгт төрсөн байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

дэлгэрэнгүй »


Хуудас: << < 14 15 16 17 18 > >>

Хэвлэлийн тойм

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e