Нүүр хуудас » Захирагчийн тухай » Намтар
НамтарОгноо: 2010-05-03 | Үүсгэсэн: 2010-04-24 08:14:05Гомбосүрэнгийн МөнхбаярНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (2008.12.15-наас одоог хүртэл)
1964 онд Ховд аймагт Гомбосүрэнгийн ууган хүү болон төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2007 онд Монгол Улсын Зөвлөх инженер, 1997 онд Монгол Улсын ТИС, дулааны хангамж мэргэжлийн магистр зэргийг “УБ хотын дулаан хангамжийн технологийн шинэчлэл” сэдвээр хамгаалсан, 1984-1989 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн /Дулааны инженер мэргэжилтэй/, 1983-1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд орос хэлний бэлтгэл хийсэн. 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2007.09-2008.02 сард Нийслэлийн МАХН-ын хорооны дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, 1998-2004 онд Улаанбаатар хотын ОСНАА-н Удирдах газрын дарга, 1995-1998 онд Улаанбаатар хотын ОСНАА-н Удирдах газрын ерөнхий инженер, 1991-1995 онд Улаанбаатар хотын ОСНАА-н Удирдах газарт инженер, 1990-1991 онд Найрамдал дүүргийн орон сууц нийтийн аж ахуйн 6 дугаар конторт техникч, инженер, 1989-1990 онд НААҮЯ-нд туршилт тохируулгын ангид техникч хийж байсан. 2003 онд Нийслэлийн хүндэт тэмдэг, 2001 онд Монголын худалдаа үйлчилгээний бие даасан ҮЭ-үүдийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө хүндэт өргөмжлөл”, 2001 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан. дэлгэрэнгүй » |
Сүүлд нэмсэн мэдээ2010/09/03 Чөлөөлөх дайны ялалтын баярын хурал боллоо 2010/09/02 Буурлууд энгэртээ одон медалиа гялалзуулав |





