2010 оны 9-р сарын 07 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Орлогч нар » Даваадоржийн Ганболд

Даваадоржийн Ганболд

Огноо: 2010-04-26 | Үүсгэсэн: 2010-05-03 22:51:46

1957 он  - Улаанбаатар хотод төрсөн

1979 он  - Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультетыг эдийн засагч, багш мэргэжлээр төгссөн

Хөдөлмөр эрхлэлт
1979-1990 он    -  Монгол Улсын Их Сургууль, Улс төрийн дээд сургуульд багш
1987 он    - Москвагийн   Их   Сургуульд эдийн   засгийн   ухаааны (РИ.О) доктрын  зэрэг хамгаалсан
1990 он 7-р сар  - Ардын Их Хурлын депутат
1990 он 9-р сар  - Улсын Бага Хурлын гишүүн
1990 - 1992 он    -  Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд
1992 - 1996 он    - Улсын Их Хурлын гишүүн
1996 - 2000 он    - Улсын Их Хурлын гишүүн
1996 - 1999 он    - Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2004 оны 10-р сар - 2008 оны 6-р сар    - Засгийн  газрын  Хэрэгжуүлэгч агентлаг Төмөр замын  Хэрэг эрхлэх газрын дарга
2008 оны 12-р сарын 25-ны өдрөөс - Нийслэлийн засаг даргын орлогч (Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч)

Шагнал, урамшуулал
1997 он    - Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон
1997 он    - Оны шилдэг Эдийн засагч
1998 он    - Банк санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдэг
1999 он    - Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэг
1999 он    - Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг
2000 он    - Гэгээрлийн тэргүүний ажилтан цол тэмдэг
2000 он    - Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол тэмдэг
2007 он    - Хүндэт Төмөр замчин
2009 он    - Спортын тэргүүний ажилтан цол тэмдэг
 

НЭЗН-ийн 2010 оны зорилт

Нийслэлийн Эдийн засаг, Нийгмийн 2010 оны зорилт (.doc)

Зорилт, төлөвлөгөө 

Хариуцсан ажлын чиглэлээр тавьсан зорилт, төлөвлөгөө (.doc)

Хийж хэрэгжүүлсэн ажил 

Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг "Үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар бүсэд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор "Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулж 2009 оны 06 сарын 02-нд батлууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Нийслэлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр түлхүү хөгжин, эдийн засгийн бүтэц зохистой харьцаанд орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болно.


2009 оны 03 дугаар сар 05 өдөр НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ-ийг Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Нийслэлийн бизнесийн холбоо зэрэг байгууллагууд 2009-2012 онд хамтран ажиллахаар тохиролцож "Санамж бичиг"-ийг үйлдэв.

Үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд "Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөр", Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хетөлбер, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2009 оны зорилт, "Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжуүлэх дэд хөтөлбер" тууний хэрэгжүулэх арга хэмжээний төлөвлөгөө -г сурталчлан таниулах зорилгоор 2009 оны 6 сарын 11-нд "Нийслэлийн Үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулж, төр засагт хандсан зөвлөмж гарган, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОДЛОГО, ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ-ийг үйлдэв.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Нийслэлийн төсвөөс гаргах хөрөнгийг үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдэд олгох ажлыг 2009 оны 4 сараас эхлүүлэн нийт .... төгрөгийн зээлийг ....ажахуйн нэгж, иргэдэд олгоод байна.

2009 оны 9 сарын 10-аас 14-ны хооронд "Улаанбаатар түншлэл -370" зохион байгуулан ажиллаж байна.

Япон улсын Олон улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Холбоо барих

Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагын Нэгдсэн байр "Хангарьд ордон", Ц.Жижгжиджавын гудамж-9, Бага тойруу 15160, өрөө 405 тоот

Холбоо барих утас: 327125

Туслах: Д.Өнөгэрэл
Утас: 327125

дэлгэрэнгүй »


 

Фото мэдээ

20bcc3c741dfc8e51c123e4df70512bd 2ad56e12e4c6fb07b256c05904000c54
030cbfc3993e3f23cdae831017138b04 082a91a751085332ade579bdf1c51abc