2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Боловсролын салбарт хамтарч ажиллахаар боллоо

Боловсролын салбарт хамтарч ажиллахаар боллоо

Огноо: 2012-01-17 | Үүсгэсэн: 2012-01-17 16:23:37

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Боловсролын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тусгагдсан ажлыг ажил хэрэг болгох зорилгоор жил болгон гарын үсэг зурдаг уламжлалтай. Багш төвтэй ордныг барих хөрөнгийн асуудлыг төлөвлөх, сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх, сургалтын орчинг сайжруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах юм.
Улаанбаатар хотод Монголын сургууль соёлын газрын 40 орчим хувь нь байдаг болохоор анхаарал хандуулахаас аргагүй. Соёлын байгууллагад хийх хөрөнгө оруулалтын асуудлыг харилцан зохицуулж байхыг гэрээнд тусгажээ. Ялангуяа шинээр барих болон, сургууль цэцэрлэгийн газрыг бусдад ашиглуулахгүй байх талаар санамж бичигт мөн тусгажээ.
“Сургууль цэцэрлэгийн урсгал зардлын асуудалд Боловсролын яамны зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа. Ахиц ч гарсан. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулагдаж сургууль цэцэрлэгээр ирэх долоо хоногт явж үзэн газар дээр нь ажиллах болно. Тэндээс хийх ажлын төлөвлөгөө боловсруулна” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр сэтгүүлчдэд энэ үеэр хэллээ.
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510