2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » “Хөрөнгө оруулалт 2012” зөвлөлгөөн болно

“Хөрөнгө оруулалт 2012” зөвлөлгөөн болно

Огноо: 2012-01-17 | Үүсгэсэн: 2012-01-17 15:40:55

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар энэ сарын 20 нд “Хөрөнгө оруулалт 2012” зөвлөлгөөн болох гэж байна.  Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс,  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Авто замын газраас хамтран зохион байгуулах энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбартайгаа холбоотой илтгэл тавих юм.  Мөн Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга Б. Гантулга “Зураг төслийн ажлыг хянан баталгаажуулах ажил”-ын  талаар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М. Ням-Очир “Зам барилгын гүйцэтгэлийн ажилд тавигдах шаардлага”-ын талаар илтгэл тавихаар болжээ. Түүнчлэн  “Төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх үйл ажиллагааны чиглэл”-ийн тухай илтгэлийг Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү хөрөнгө оруулагчдад тавих юм.  Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодлого чиглэл буюу концесстой  холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг зөвлөгөөнд оролцсон аж ахуй нэгжийн удирдлагуудад өгнө.  Энэ долоо хоногийн баасан гаригт  Монголын хүүхдийн ордонд болох “Хөрөнгө оруулалт -2012” зөвлөлгөөн аж ахуйн нэгж, компани, хөрөнгө оруулагчдад  нээлттэй байна.  Зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотод энэ жил хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой юм.

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510