Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Өвлийн хотуудаас туршлага судална
Өвлийн хотуудаас туршлага судалнаОгноо: 2012-01-13 | Үүсгэсэн: 2012-01-13 12:19:09“Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал” уриан дор зохиогддог өвлийн хотуудын чуулганыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр нээж үг хэллээ. Тэрбээр “өвлийн хотуудын холбооны гишүүн хотууд эрс тэс цаг ууртай, өвлийн улирал хатуу болдог нь бидний нийтлэг сул тал, байгалийн давтагдашгүй хүчин зүйл боловч нөгөө талаас эвлэлдэн нэгдэж хамтын бэрхшээлээ даван туулахад цул хөшүүрэг болдог” гэв. Тэртээ 1981 онд энэ бүхнийг олж харж, эвлэлдэн нэгдэх арга замыг хайж эхэлсэн Япон улсын Саппора хотын хичээл зүтгэлийг бид мартах учиргүй. Холбоо үүсэн байгуулагдсанаас хойш өдгөө 10 гаруй орны 20 гаруй хотыг эгнээндээ нэгтгээд байна. Энэ удаагийн чуулганаар өвлийн үзэсгэлэн болон өвлийн хотуудын форум, шинэчлэлийн хөтөлбөр, холбоог өргөтгөх арга зам, зээл тусламжийн асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, байгаль хамгаалах асуудалд анхаарал хандуулж, дэд хорооны хуралдааныг энэ сэдвээр явуулах юм. |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/19 Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов 2012/02/17 Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ |




