2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Тээврийн хэрэгслийн татвар, агаар бохирдуулсны төлбөр хурааж эхлэв

Тээврийн хэрэгслийн татвар, агаар бохирдуулсны төлбөр хурааж эхлэв

Огноо: 2012-01-11 | Үүсгэсэн: 2012-01-11 09:48:58

 Агаар бохирдуулсны төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жолооч нараас хурааж эхэллээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд тээврийн хэрэгслийнхээ албан татварыг жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний дотор багтаан, харьяа сум, дүүргийнхээ Татварын албанд төлөх учиртай.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолооч нар Баянзүрх дүүргийн авто вокзал, Баянгол дүүрэг дэх “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд, Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2” компанийн хойно байрлаж буй оношлогооны төвд хандаж болно. Энэ жилийн албан татвар, төлбөрийг Улаанбаатарт 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд 08.00-12.00, 13.00-18.00 цагийн хооронд хураах юм.
Иргэд тээврийн хэрэгслийн болон татвар төлөгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ, аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан татвар, төлбөр төлсөн баримттайгаа очоорой. ЗЦГ, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын банкны ажилтнууд хамтран зургаадугаар сарын 4-18-нд жолооч нарыг төлбөр, татвараа төлсөн эсэхийг хянах юм байна.
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510