2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Үүрэг даалгавар » 2011.12.05 Үүрэг даалгавар

2011.12.05 Үүрэг даалгавар

Огноо: 2011-12-05 | Үүсгэсэн: 2011-12-05 15:34:02

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2011 ОНЫ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯРЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


НЭГ.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит YIIIхуралдаан энэ сарын сүүлчээр болохтой холбогдуулж нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын биелэлтийг заалт нэг бүрээр гаргах, 2012 оны зорилтын төслийг нэгтгэн боловсруулах.

ХОЁР.Төсвийн Ерөнхий болон нэгжийн менежерүүд байгууллагынхаа 2011 оны үйл ажиллагааны тайланг 2011 оны 12 дугаар сарын 15-ны дотор бичиж холбогдох газруудад ирүүлсэн байх.

ГУРАВ.Шинэ жил тэмдэглэхтэй холбогдуулж нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хэрэгжүүлж пиро техникийн хэрэгслэлийг /Салют/ зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас авч хэрэглүүлэх асуудлыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрууд хариуцах.
Тусгай зөвшөөрөлгүй газруудад худалдаалахыг хориглосон талаар иргэд, бизнесмэнүүдэд хандсан анхааруулгыг Хэвлэл, мэдээллээр урьдчилан өгөх.

ДӨРӨВ.Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд- А. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Журам батлах тухай” 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”, “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-уудыг нийслэлийн Агаарын чанарын алба, дүүргүүдийн ЗДТГ, Хэрэглэгчдэд үйлчлэх төв /УБЦТСүлжээ ХК-ны харъяа/, хороодын хэсгийн ахлагч нараар хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулах.
Б. Үртсэн шахмал болон хагас коксжсон түлш нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа компаниудтай гэрээний хариуцлага тооцох.
В.“Цэвэр агаар сан”-гийн санхүүжилтээр хийгдэхээр эрх шилжсэн 5 ажлыг хэрэгжүүлэх асуудлаар Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ойрын үед шийдвэрлэх.

ТАВ.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар энэ онд эрх шилжүүлэн гүйцэтгэсэн бүх ажлыг үр дүнгийн үнэлгээгээр, хөрөнгө оруулалт нэг бүрээр гаргаж холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл хүргэх.
Эрх шилжсэн зарим хөрөнгө оруулалтын ажлын техник, эдийн засгийн үндэслэл саатаж байгааг анхаарч нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар мэргэжлийн комиссын хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргах.
Эрх шилжсэн ажлуудын үе шат бүрийг дүүрэг, агентлаг, харъяа газруудаар бие дааж, хугацаанд нь гүйцэтгүүлэхэд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар анхаарч ажиллах.

ЗУРГАА. Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат- А. Гэр хорооллын гэрэлтүүлэг, шинээр ашиглалтад хүлээн авсан зам, талбайн цэвэрлэгээ, түүнд шаардагдах бодис, багаж хэрэгслэлийн урсгал зардлыг тооцож дүүргүүдийн Засаг дарга нарт танилцуулан улмаар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулаад дүүргүүдэд шилжүүлэн өгөх.
Б. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах” гэсэн 2.2 дэх заалтын дагуу зам талбайг эзэнжүүлэх.
В.Захирагчийн ажлын алба ирэх жилээс зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт, урсгал зардлаа хянах бодлогын чиглэлээр ажиллахаар бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх санал боловсруулж танилцуулах.

ДОЛОО. Нийслэл хот ирэх оны төсвийн давсан орлогоо өөрсдөө зарцуулахтай холбогдуулж зуслангийн товчоог дүүргүүдэд байгуулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах болон хүүхдийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх,нийгмийн хэв журам хариуцсан цагдаагийн ажилтнуудын материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудад урсгал зардлыг хуваарилах тооцоо, санал боловсруулж нийслэлийн Засаг даргын орлогч нарт танилцуулан төсөвт тусгуулах.

НАЙМ.Монгол улсын Ерөнхий сайдтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн2011 онд байгуулсан гэрээний үр дүнг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс энэ сарын 08-ны дотор гаргаж аймаг, хотын Засаг дарга нар 12-нд уулзахад танилцуулах зүйлийг бэлтгэх.

ЕС. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар энэ сарын 18-нд болох “Орчин үеийн хот төлөвлөлтөд тавигдах шинэ бодлого” олон улсын зөвлөлгөөнд холбогдох материалуудыг бэлтгэх.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар болон Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар Улаанбаатар хотод баригдах 100.0 мянган айлын орон сууцанд хөрөнгө оруулалт хийж байгаа болон ажлын явцтай холбогдох албан тушаалтнуудтай уулзаж энэ талаарх бодлогыг тодорхойлж олон нийтэд мэдээлэх.

АРАВ. Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн шийдвэрлэсэн учир ирэх онд ажлын байр бүхэнд хариуцлага сахилгыг сайжруулж үйлчлүүлэгчдэд аюул осолгүй, шуурхай, соёлтой үйлчилгээг тэднээс шаардах, үр дүнгийн гэрээгээ ажил хэрэг болгох.

АРВАН НЭГ.Гэр хорооллын асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийг ашиглалтад оруулахад дүүргүүдийн ЗДТГ болон тухайн дүүрэгт гэрэлтүүлгийн ажил хариуцсан компаниуд онцгойлон анхаарч ажиллах.



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510