2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Биелэлт » 2011.12.05 Биелэлт

2011.12.05 Биелэлт

Огноо: 2011-12-05 | Үүсгэсэн: 2011-12-05 15:33:12

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2011 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨНҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ


2011.12.05

    НЭГ.Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтоо үүрэг хүлээсэн бүх шатны байгууллагууд дүгнэсэн байх.
    БИЕЛЭЛТ:Дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэч агентлаг, харъяа газрууд зорилтын биелэлтийг дүгнэж ирүүлсэн ба зарим хийсэн ажлын талаар тодруулж биелэлтийн хувийг гарган нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар бэлтгээд байна.

    ХОЁР.“Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийг шинэчлэн хөтлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 708 дугаар захирамжийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулж явцтай танилцах. /Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн Статистикийн газар/
    БИЕЛЭЛТ:Нийслэлийн Статистикийн газар “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийг хэвлүүлж 152 хороонд хүргүүлсний дээр 2011 оны 9,10 дугаар саруудад хөтлөлтийг гардан гүйцэтгэх ажилтнуудын үндсэн сургалтыг зохион байгуулсан.
    Шинэчилсэн дэвтрийн хөтлөлтийн явцад ямар өрхийг цахилгааны эх үүсвэргүй өрх гэж үзэх, хороонд бүртгэлтэй боловч тухайн хаягандаа байхгүй өрх, иргэнийг хэрхэн бүртгэх зэрэг асуудлууд гарсан учир нийслэлийн хэмжээний бүх хороодын зохион байгуулагчдын дунд бүсчилсэн сургалт явуулж бүртгэл хөтлөлтийн талаарх ойлголтыг нэг мөр болголоо.
    Шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа хороодод 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 2011 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар дүүргүүдийн дүнгээр 48.5- 64.7 хувьтай явагдаж байгаа ба энэ ондоо багтаж дуусна.
    Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Удирдлагын академитай хамтран 56 хорооны зохион байгуулагчийг ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамруулан сертификат олгосон байна.

    ГУРАВ.Цэвэр ус, дулааны төв шугам, орон сууцны дулааны болон бохирын гаргалгаа, цуглуулга, холбоонызангилааны шугамын худгуудыг тагтай болгож бөхлөх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох байгууллагуудаар гүйцэтгүүлэх.
    БИЕЛЭЛТ:Нийслэлийн гудамж талбайн таггүй худаг, борооны ус зайлуулах шүүрүүдийн  байдалд үзлэг хийж онгорхой худгийг таглуулах арга хэмжээ авч байна. Тухайлбал: Хулгайд алдсан, тэнэмэл иргэд орогнож байгаад таг, нугасыг нь эвдсэн 68 худгийн тагийг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК засварлаж болон шинээр тавьсан бол ОСНААУГ-ын харъяа конторууд хороололын доторхи худгийн тагуудыг иж бүрэн шинэчлэх, хаягжуулах зорилгоор 2011 оны зуны засвараар 59.5 сая төгрөгөөр металлын орц багатай, эзэмшигчийн нэр хаяг бүхий 895 худгийн тагийг шинэчилсэн байна. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК өөрийн харъяаны холбооны худгуудад үзлэг хийн 15 худагт шинээр таг, люк суурилуулжээ.
    Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт таггүй худаг байхгүй, Багануур дүүрэг 70 худагт, Налайх дүүрэг 23 бетонон таг шинээр хийж бүх худгуудаа тагтай болгосон бол Хан-Уул дүүрэг 95 худаг, Баянзүрх дүүрэг төсөвт байгууллагын хашаан дотор 36 худаг, Сүхбаатар дүүрэг 28 худагт тус тус таг хийсэн боловч зарим худгийн таг алдагдсан байна. Худгуудыг тагтай болгох үүргийн биелэлтийг Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд ирүүлээгүй.


    Цаашид тэнэмэл иргэдийг өвлийн улиралд орогнуулах тусгай байр савны асуудлыг шийдвэрлэх, олон жил ашиглагдаж анхны чанар байдлаа хангахгүй болсон тагуудыг солих шаардлагатай байна.

    ДӨРӨВ.НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолын “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх”  журмын холбогдох  заалтуудыг хэрэгжүүлж ажиллах / Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, Аж ахуйн нэгж, байгууллагууд/
Нийтийн эзэмшлийн зам талбайн,ялангуяа явган хүний замын хальтиргаа гулгааг арилгах, цэвэрлэгээнд шаардлагатай давс, элс, тусгай бодис болонбусад  багаж, тоногтөхөөрөмжүүдийг  хангалттай хэмжээгээр нөөцлөх, бэлэн байдалд байлгах. /Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Хот тохижилтын газар,дүүргүүдийн ЗДТГ, Тохижилт үйлчилгээний компаниуд/
    БИЕЛЭЛТ:Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүүргүүдийн Засаг дарга, ЗДТГ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, Тохижилт үйлчилгээний компаний захирлууд болон холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчидтай уулзалт зохион байгуулж авто болон явган хүний замын цас, мөсийг цэвэрлэх, дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг тухайн орчны цэвэрлэгээг хийж хэвшүүлэх талаар заавар, зөвлөлгөө өгсөн байна.
    Мөн цас, мөс болон хур хог цэвэрлэн ачиж тээвэрлэхэд санхүүгийн дэмжлэг болгон дүүрэг тус бүрт 10-15 сая төгрөгийг олгожээ.
    Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ, хороодын нийт ажилтан, албан хаагч нэг аж ахуйн нэгжийн гадна тохижилт, цэвэрлэгээний ажлыг жилийн турш хариуцах хуваарь гарган Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулан ажиллаж байна.
    Төвийн зургаан дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар хамтран 39 хорооны 811 аж ахуйн нэгж, байгууллагын цас, мөсний цэвэрлэгээний байдалд хяналт тавих явцад 17 хорооны Засаг дарга, 25 хорооны 257 аж ахуйн нэгжид  мэдэгдэх хуудас хүргүүлэн, 26 аж ахуйн нэгжид үүрэг даалгавар өгч 3900 м2 талбайн цас, мөсийг цэвэрлүүлжээ.   

    ТАВ. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд суурьшилтай аж ахуйн нэгж, байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүгнэлтийн мөрөөр холбогдох байгууллагууд тодорхой ажил зохион байгуулах.
    Хотын төв хэсгээр барьж байгаа барилгуудын сахиул, машины ил зогсоолын манаач нарын түүхий нүүрсний хэрэглээг зогсоож шахмал түлшинд шилжүүлэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Газрын алба, Агаарын чанарын албадууд хамтран гүйцэтгэх.
    БИЕЛЭЛТ:Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар 2011 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар хотын төв хэсэгт 90 байршилд 119 гэр, 15 вагончик, нийт 134 түр обеъкт байгаа судалгааг гаргаж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна.
    Нийслэлийн Газрын алба Чингэлтэй дүүргийн 9, 10, 11, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хороодын нутаг дэвсгэрт ажиллаж 565 мэдэгдэл болон албан тоот, 27 албан шаардлага өгч, агаарын бохирдлыг бууруулахад сөрөг нөлөө үзүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн илэрсэн зөрчилд 1510.8 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.


    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан журмуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамжаар холбогдох газруудтай хамтран үзлэг шалгалт явуулж зургаан дүүргийн 890 иргэн, аж ахуйн нэгж, шинээр баригдаж байгаа 183 барилгын сахиул, манааны обеъктыг хамруулах явцдаа 30 барилгын харуулын байрыг цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна.
    Мөн газар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түлш борлуулж буй 14 цэгт хяналт хийхэд тухайн үеийн байдлаар 3058 тонн үртсэн шахмал, 845 тонн хагас коксжсон түлшийг 8463 өрхөд борлуулжээ.
    Дүүргүүдийн ЗДТГ эхний ээлжинд цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах 27.0 мянга гаруй өрхийн нэрсийн жагсаалтыг хороо бүрээр гарган нийслэлийн Агаарын чанарын албанд ирүүлсэн байна.

    ЗУРГАА. Нийслэлийн төсвийн тодотгол хийгдсэн болон бүс, орон нутгийн төсвийн хөрөнгө өнөөдөр шийдэгдэхтэй холбогдуулж эрх шилжсэн, шинээр эрх хүлээн авсан дүүргийн Засаг дарга,нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа байгууллагын удирдлагууд төлөвлөгдсөн санхүүжилтээ яаралтай авах.
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар ирэх оны төсөв хэлэлцэгдэхээс өмнө төсөвт оруулах асуудлуудаа сайтар тохирсон байх.
    БИЕЛЭЛТ: Дүүргүүд болон эрх шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн байгууллагууд нийслэлийн төсвийн тодотголоор батлагдан эрх шилжиж ирсэн ажлыг багцалж үнэлгээний хороо байгуулж, бичиг баримтыг бүрдүүлэн тендер зарласан болон зарлахаар бэлтгэл хангасан байна.

    ДОЛОО. Монгол улсад санхүүгийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ой угтаж 11 дүгээр сарын 29-ний өдөр болох нийслэлийн санхүү, бүртгэлийн ажилтнуудын зөвлөлгөөний бэлтгэлийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон холбогдох байгууллагууд хангуулах.
    Хотын хэмжээнд зарим амралтын өдрүүдээр зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нар өөрсдөө оролцож байх. Энэ сарын 26-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөх ёслол болно.
    БИЕЛЭЛТ:Монгол улсад санхүүгийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс санаачилан нийслэлийн санхүү бүртгэл, эдийн засгийн тэргүүний ажилтны 5 дугаар зөвлөгөөнийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж уг зөвлөгөөнд нийслэлийн шилдэг 1000 санхүүч оролцлоо.
    Тус зөвлөгөөний зорилго нь нийслэл хотын хөгжлийн өнөө үед нягтлан бодох бүртгэл, статистик тайлан мэдээ, төсөв, санхүүгийн тогтолцооны найдвартай найдвартай байдлыг хангаж, бодит нөхцлөө үнэлэх, цаашид бүртгэл, санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход оршиж байна.

    НАЙМ. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гадна гэрэлтүүлгийн асалтыг улс тунхагласны өдрийн өмнө 100 хувьд хүргэсэн байх.
    Налайх дүүргийн Засаг даргаас  гудамжны гэрэлтүүлэгтэй холбоотой тавьсан саналыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар даруй шийдвэрлэх.
    БИЕЛЭЛТ: Дүүргүүдийн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад гэрээний нөхцлөө хангах үүрэг өгч тэдэнтэй хамтран асалтын байдлыг газар дээр нь шалгахад нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гадна гэрэлтүүлгийн асалт хотын хэмжээнд улс тунхагласны баярын өмнө 95.0 хувьд хүрсэн мэдээллийг Захирагчийн ажлын алба, Багахангай, Налайх дүүрэг 100.0 хувь, Баянзүрх дүүрэг 98.0 хувь, Сонгинохайрхаг дүүрэг 97.0 хувь, Сүхбаатар дүүрэг 90.3 хувьд хүрсэн, Хан-Уул дүүрэг гэрэлтүүлэгт ашиглаж болох шонгуудын судалгаа гаргасан, Чингэлтэй дүүрэг гол гол өргөн чөлөөнүүдийн 29 байршилд гэрэлтүүлгийн гэмтлийг засварласан тухайгаа мэдээлэлдээ ирүүлсэн ч бодит байдалд асалтын хувь доогуур  байна.
    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хотын 65 байршилд хийгдэх гэрэлтүүлгийн ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80.0 хувьтай байна. Тус газар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн ажлыг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгчээ.
   

   
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
              ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС                             

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510