Нүүр хуудас » Энэ сард » Захирамж » Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлооОгноо: 2011-08-30 | Үүсгэсэн: 2011-08-30 22:30:09
2011 оны 08 сарын 30 өдөр Дугаар 648 Улаанбаатар хот
Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 "д" дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны “Ажлын цагт зохицуулалт хийх тухай” 129 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагт өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний цагийн хуваарийг тогтоолд нийцүүлэн зохицуулж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагад даалгасугай.
2.Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдон гарах шаардлагатай зохицуулалтуудыг холбогдох байгууллагуудаар нь тухай бүр шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат нарт тус тус үүрэг болгосугай.
3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан шийдвэрийг олон нийтэд мэдээлж, сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай.
4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Ш.Наран/ -т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2011 оны 08 сарын 29 өдөр дугаар 129 Улаанбаатар хот
Ажлын цагт зохицуулалт хийх тухай
![]() |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/19 Сар шинийн баяраар нийтийн тээвэрт онцгой анхаарахыг үүрэг болгов 2012/02/17 Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ |






