2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Хэлсэн үг » ОАНА-гийн гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 33 дугаар хуралдаанд хэлсэн үг

ОАНА-гийн гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 33 дугаар хуралдаанд хэлсэн үг

Огноо: 2011-07-05 | Үүсгэсэн: 2011-07-05 02:15:12

ОАНА-гийн гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 33 дугаар хуралдааны төлөөлөгчдөд барих   хүндэтгэлийн зоог дээр хэлэх үг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч  Г.Мөнхбаяр

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,  Хүндэт зочид оо,
        Та бүхнийг хүндэтгэн энэ орой зоог барьж байгаадаа баяртай байна.  Хүн төрөлхтөн мэдээллээр амьсгалж буй энэ цаг үед Ази, Номхон далайн улс орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдааныг манай хотыг сонгон хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 371 жилийн түүхтэй бөгөөд 470 мянган га нутагтай, нэг сая нэг зуун тавин зургаан мянган хүн амтай. Манай улсын хүн амын 40 гаруй хувь нь хотдоо төвлөрөн суурьшдаг.
      Та бүхэн манай хотод бүтээн байгуулалтын ажил хаа сайгүй өрнөж байгааг харж байгаа байх. Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан манайхан урин дулаан цагт бүтээн байгуулалтын ажлаа амжуулдаг юм. Сүүлийн жилүүдэд хотод хийх бүтээн байгуулалтын ажил улам нэмэгдэж, улс, хотын хөрөнгө төсвөөр төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд ч өөрийнхөө хөрөнгөөр хотоо хөгжүүлэх үйлст оролцох болсонд  улаанбаатарчууд талархаж байдаг.
     Хүн амын хэт их төвлөрөл, эдийн засгийн зарим хүндрэл, хотын өөрийнх нь бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн үндэс дорвитой бүрдээгүй зэргээс  үүдэлтэй бэрхшээлүүд бидэнд бий. Одоо Улаанбаатар хотод агаарын бохирдолыг бууруулах, автозамын түгжрэлээс гарах,өдөр тутам нэмэгдэж байгаа хүн амын төвлөрөлийг сааруулах, гэр хорооллыг барилгажуулах, хотын дундуур урсдаг ч урсгал нь татарсан голуудыг сэргээх, иргэддээ ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхэд залуучуудынхаа эрүүл өсч бойжин, өндөр боловсрол мэдлэг олж авах боломжийг бий болгох гээд тулгамдсан олон асуудал бий. Энэ бүгдийг зөв шийдэх арга зам хайх, хотод хийж байгаа бүтээн байгуулалт, бидний санаачлан хэрэгжүүлж байгаа бүхнийг дэмжин ажил хэргийг бүтээлч, үр дүнтэй болгох, хотынхоо хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг нь өрнүүлэх, хот иргэдийг холбох үйл хэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд алдаа дутагдлыг маань ч олж илрүүлэн, засч залруулахад дэм болж байдаг билээ. Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчдийнхээ туслалцаа, хамтын ажиллагаанд бид сэтгэл хангалуун байдаг төдийгүй үргэлж тэдэндээ хүндэтгэлтэй хандаж байдаг билээ. Монголын сэтгүүлчдийн бидэнтэй хамтран ажилладаг дээрх сэдвүүд болон Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудлыг Ази, Номхон далайн улс орнуудын сонорт хүргэж Улаанбаатар хотын эрч хүчтэй хөгжилд үнэтэй хувь нэмэр үзүүлнэ гэдэгт Та бүхэнд найдаж байна.
     Та бүхэн манай оронд хуран чуулж буй зуны энэ улирал хамгийн сайхан цаг билээ. Бид энэ л улиралд, хэдхэн хоногийн дараа олон чухал түүхэн ойг тэмдэглэн , үндэсний баяр наадмаа хийнэ. Бөх барилдаж, хурдан морь уралдуулан, нум сум харвадаг уламжлалтай энэ наадмаа бид эрийн гурван наадам гэж нэрлэдэг юм. Та бүхэн боломжтой бол манай наадмыг үзээрэй.
    Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд сайн сайхныг хүсье. Улаанбаатар хотод тавтай сайхан зочлоорой.
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510