2012 оны 2-р сарын 22 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Албан даалгавар » Албан даалгавар

Албан даалгавар

Огноо: 2011-04-14 | Үүсгэсэн: 2011-04-14 23:42:43

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
АЛБАН ДААЛГАВАР


2011.04.11                                 №04                                Улаанбаатар


ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ HAPT


Худалдан авах ажиллагааны хуулийн
 хэрэгжилтийг сайжруулах талаар
авах арга хэмжээний тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгзэ худалдан авах тухай хуулийн хэрзгжилтийн явцад илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргахгүй байх, Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ДААЛГАХ нь:
Нэг. Дараахь арга хэмжээ авахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:
1.1. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах төрийн захиргааны удирдах албан тушаалтны мздлэгийн түвшинг дззшлүүлэх, тзднийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
1.2. Худалдан авах ажиллагааны 2010 оны үнэлгээгээр "хангалтгүй" болон "муу" дүн авсан Худалдан авах ажиллагааг зохион байгуулах төрийн захиргааны удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох, тэдэнд хугацаатай даалгавар өгч энэ тухайгаа Сангийн яаманд 2011 оны 12 дугаар сарын 31-ний дотор эргэн мэдэгдэх;
1.3. Тендер шалгаруулалтын үнэлгээг 14 хоногт багтаан хийж дуусган гэрээ байгуулах зөвлөмж гаргах.
Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд дараахь арга хэмжээг авч ажиллахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай:
2.1. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.nin/ нэвтрэх эрх авах, улмаар тендерийн урилга, үр дүнг цаг хугацаанд нь тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг нээлттэй, ил тод мэдээлсэн байх;
2.2. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдан авах ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг өдөр тутмын сонин хэвлэлээр олон нийтэд ил тод мэдээлэх, энэ ажлыг тогтмолжуулах арга хэмжээ авах;
2.3. Төрийн   болон орон  нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын  удирдах албан
тушаалтнуудыг  Засгийн гззрын худалдан авах ажиллагааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
2.4. Дээр дурдсан үүрэг даалгаврын биелэлтийг 2011 оны 8 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах;
Гурав. Энэхүү албан даалгаврын хзрэгжилтзд байнгын хяналт тавьж. ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                          С.БАТБОЛД

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 2122 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

Bc8774cce6d9c486d7d9a714973c705d 2969db95e38062c792997e86905d0c03
008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510