2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Улаанбаатар радио » Хотын мэр инженерүүдтэй уулзлаа

Хотын мэр инженерүүдтэй уулзлаа

Огноо: 2009-05-28 | Үүсгэсэн: 2010-04-26 09:52:32

Монгол улсад Сантехникийн инженерийн салбар байгуулагдсаны 45 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийн хүрээнд ШУТИС-ийн БИАС-ийн Ус хангамж ариутгах татуурга, халаалт агаар сэлгэлтийн профессорын багаас Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр "Хараа голын сав газрын усны бохирдол, түүнд нөлөөлөх хүчин зүйлс", "Монгол орны төвийн бүсийн хүн амын ундны усны шинж чанарын судалгаа", "Үйлдвэрийн бохир усны цэвэрлэгээний өнөөгийн байдал", "Орон сууцны бохир усыг эргүүлэн ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх", "Улаанбаатар хотын бохир усны хямрал нийгэм экосистемд нөлөөлөх нь" зэрэг олон чухал илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд эрдэмтэн багш нараас гадна Ус хангамж ариутгах татуурга, Халаалт агаар сэлгэлт, сантехник инженерийн байгууламжийн мэргэжлээр төгсөж төрөлх сургууль, эзэмшсэн мэргэжлээрээ овоглогдож яваа ШУТИС-ийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хуралд оролцогчдод баяр хүргэн үг хэлсэн юм. Тэрээр, сантехникийн инженер гэдэг биднийг тохь тухтай дулаан ажиллаж амьдрах боломжийг олгож халаалт, ус, дулаанаар хаигаж байдаг барилгын хамгийн чухал амин судас нь болсон мэргэжил юм.Тиймээс би та бүхэндээ баярын тань энэ өдөр сэтгэгдлээ хуваалцахаар цаг зав гарган ирлээ хэмээгээд чин сэтгэлийн баяр хүргэсэн юм

Улаанбаатар радио

Bullet_orangeСонин
Bullet_orangeУлаанбаатар радио
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e