2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Хэлсэн үг » БАРИЛГЫН САЛБАРЫН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 84 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ

БАРИЛГЫН САЛБАРЫН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 84 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ

Огноо: 2010-09-09 | Үүсгэсэн: 2010-09-09 00:58:52

Нийслэлийн  Засаг  дарга  бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч
Г.МӨНХБАЯР                   

Хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа.
Хүндэт барилгачид аа.

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.
Энэ жилийн Барилгачдын өдөр Монгол Улсын Их Хурлаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлагдан Монгол Улсын хэмжэнд бүтээн байгуулалтын шинэ үе шат эхэлж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад Нийслэлийн төр захиргааны байгууллагын өмнөөс  болон хувиасаа талархал илэрхийлье.
Нийслэл Улаанбаатар хот Монгол улсын ДНБ-ий 50.5 хувийг үйлдвэрлэж, төсвийн орлогын 47.1 хувийг бүрдүүлж байгаа ба Улсын хэмжээнд гүйцэтгэсэн барилга угсралт, их барилгын ажлын 59,3% нь нийслэл хотын нутаг дэвсгэрт хийгдсэн байгаагаас харахад Улаанбаатар хотын хөгжлийн асуудал нь үндэсний хэмжээний асуудал болж ачааны хүндийг үүрч яваа нь тодорхой байна.
2010 оны байдлаар Нийслэл хотод барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй  939 аж ахуйн нэгжийн 30% нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж нийт 298.6, тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэн ба 4838 айлын орон сууц, 62 үйлдвэр үйлчилгээний барилга   ашиглалтанд оруулаад байна.

Өнөөдрийн байдлаар барилга угсралтын 600 гаруй кран байгаагаас  68 байшин кран, 100 гаруй автокран    ажиллаж байгаа нь  Нийслэл хотын их бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байгааг харуулж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2010 оны 7 дугаар сарын  байдлаар бэлэн хүн ам 1 128 000 -д хүрсэн статистик мэдээ байна.
Нийслэл хот тэр хэмжээгээр өргөжин хөгжиж байгаа төдийгүй хотын хүн амын ажил эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд барилгын салбар үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.


“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр нь Монгол Улсын хөгжилд, Нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлд 75000 айлын орон сууцны барилга шинээр баригдахаар төлөвлөгдсөн. Эхний ээлжинд иженерийн дэд бүтэцээр хангахын тулд 6б, 6в, 5б, 12б дулааны магистраль шугамыг солих ажлууд хийгдээд дуусаж байна. Баянголын амны орон сууцны хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам, насосны станц, усан сангийн эхний ээлжийн барилгыг барьж дуусгасан. Бохир усны Туул-1 коллекторын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн угсралтын ажлыг эхлүүлсэн ба 25-р коллекторын Èé ээлжийн шугамыг барьж ашиглалтанд оруулсан.
Засгийн газар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөрийн барилгажилтын ажлыг эрчимжүүлэх, ,оршин суугчдын амь нас,эрүүл мэндэд аюул учруулах, ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцнуудыг буулган шинээр орон сууцны хороолол барих,эрэлт хэрэгцээтэй байгаа түрээсийн орон сууцнуудыг барьж эхлэх хэрэгтэй байна.
Хот анх удаа санаачилан гэр хорооллын газраа чөлөөлж өгсөн айл өрхийг түр суурьшуулах түрээсийн 300 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барих байршлыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх  нийслэлийн Өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд тогтоон барьж эхлээд байна. Цаашид дүүрэг бүрт байршуулах түрээсийн орон сууц барих төлөвлөлт хийгдэж, газрын олголт болон байршлыг шийдвэрлэж байна.
Мөн бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцсэн , жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх ажлын байр бүхий орон сууцтай инкубатор орчин бүхий “Ирээдүй” хотхоныг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 68.4 га талбайд барьж байгуулахаар төлөвлөөд байна.

Монгол улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн  жил” болгон зарласаны зэрэгцээ Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, Концессийн тухай хууль батлагдаж төр-хувийн хэвшлийн түншлэлийг төлөвшүүлэх нөхцөл бүрдсэн нь бидний хамтын ажиллагааны гүүр болох бөгөөд энэ харилцаанд төр хувийн хэвшил аль аль нь бэлтгэлтэй байх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. 
Нийслэл хотын авто замын сүлжээний  нягтралыг сааруулах  ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрний их засварын ажил бүрэн хийгдэж дууссан ба Нарны гүүрний барилга угсралтын ажил эрчимтэй явагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлага, нутгийн захиргааны байгууллагууд барилгын салбарын үйл ажиллагааг дэмжиж бизнесийн орчинг бүрдүүлж ирсэн.
Улаанбаатар хотын бүх барилга, байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх , буулгах, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах зорилгоор Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэд 2010 оноос Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлд барилгын олон компани үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч ганц нэг барилга биш хороолол, хотхоноор бүтээн байгуулах цаг үе үүсээд байгаа энэ үед барилгын компаниуд нэгдэн хүчирхэг болж   томоохон ажлуудыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх нийгмийн шаардлага үүсээд байна.
Өнөөдөр бид та бүхнийг нийслэл хотын оршин суугчдын сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд хамтран зүтгэж ачааны хүндийг үүрэлцэн хүн амыг эрсдлээс хамгаалах, бага дунд орлоготой иргэд, “гэр” бүхий айл өрхийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран зүтгэхийг уриалах байна.
Үүний тулд инженерийн сэтгэлгээ, техник, технологийн шинэтгэлийг эрчимжүүлж, барилгын  материалын бага оврын үйлдвэр байгуулах, инженерийн бие даасан хангамжийн оновчтой систем нэвтрүүлэх, нар, салхины энерги, хийн хангамжийн хэрэглээг өргөжүүлэх зэрэг эдийн засгийн өндөр үр ашиг бүхий өртөг зардал хэмнэсэн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг санаачлан хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын энэ их ажилд хувь нэмрээ оруулан мэргэжил боловсрол, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй нийт барилгачиддаа ажлын өндөр амжилт хүсье. 


Анхаарал тавьсанд баярлалаа.

 





 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e