2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Буурлууд энгэртээ одон медалиа гялалзуулав

Буурлууд энгэртээ одон медалиа гялалзуулав

Огноо: 2010-09-02 | Үүсгэсэн: 2010-09-02 02:24:14

1945 оны чөлөөлөх дайны ялалтын  ойг тохиолдуулан эх орныхоо төлөө амь насаа хайрлалгүй тэмцэж явсан зарим ахмад дайчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг буулган шагнал гардуулахаар болжээ. Цэргийн гавьаны улаан тугийн одон болон цэргийн гавяаны одон хүртэхээр болсон буурлууд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт цугларцгаалаа.  Тэдэнд төр засгийн энэхүү нэр хүндтэй одонг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л. Болд, НИТХ-ын дарга Т. Билэгт,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр, Нийслэлийн  ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж. Болдбаатар нар энгэрт нь зүүж өглөө.  Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны иргэн, өндөр настан Х. Сэтэв, мөн тус дүүргийн 3 дугаар хорооны иргэн өндөр настан Б. Сааралдай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн өндөр настан Д. Занашир нарын 11 буурал  хүртсэн бол Цэргийн гавьяаны одонгоор Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны иргэн  өндөр настан Ц. Лувсандугар,  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэн өндөр настан С. Базаржав нарын 7 буурай шагнууллаа.  Түүнчлэн нийслэлийн бүх дүүрэгт чөлөөлөх дайнд оролцож дарийн утаа үнэрлэж явсан  буурлуудад шагнал олгох арга хэмжээ явагдсан байна.

 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e