2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » 2500 хүүхдэд хичээлийн хэрэгcэл бэлэглэв

2500 хүүхдэд хичээлийн хэрэгcэл бэлэглэв

Огноо: 2010-09-01 | Үүсгэсэн: 2010-09-01 03:33:52

Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдэд баяр нэмсэн бас нэг үйл ажиллагаа 2500 хүүхэд хичээлийн хэрэгсэлтэй болсон явдал болов. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн зургаан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 2500 өрхийн хүүхдэд хичээлийн хэрэглэл олголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр Чингэлтэй дүүргийн 72 дугаар дунд сургуулийн 37 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа. Засгийн газраас жил бүр хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл олголдог байсан нь больж, орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан ийнхүү бяцхан иргэдээ баярлуулсан нь энэ. Хотын зүгээс өнөө жил хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээ авсны нэг гэж болох юм. Доогуур орлоготой өрхийн 500 хүүхдийг зусланд амраасан билээ. Мөн өчигдөрхөн олон улсын уралдаанд тэмцээнд амжилт үзүүлсэн хүүхдүүдэд Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа. Тив дэлхийн спортын наадмаас алт, мөнгө хүртсэн хүүхдүүд, олон улсын олимпиадад магнайлсан сурагчид Улаанбаатарын мэрээс шагнал гардсандаа урамтай байв.
Цаашид ч Улаанбаатар хотын зүгээс бяцхан иргэдийнхээ сайн сайхны төлөө олон зүйлийг хийх болно гэдгийг хотын дарга энд хэлсэн үгэндээ онцлоод, хүүхэд, багачууд маань ч бидний итгэлийг дааж хичээл, сургуульдаа өндөр амжилт гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e