2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Ерөнхий сайд, хотын мээр нар эрдмийн баярын нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд, хотын мээр нар эрдмийн баярын нээлтэд оролцлоо

Огноо: 2010-09-01 | Үүсгэсэн: 2010-09-01 03:10:15

Бяцхан биедээ ахадсан гэмээр баарби, хүн аал гээд төрөл бүрийн үлгэрийн баатруудын цүнх үүрсэн өхөөрдөм жаалууд их эрдмийн өргөөнөө түүртсэн шинжгүй алхлах.
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр хүүхдүүдийн инээд хөөрөөр дүүрэн байна. Тэдэнтэй төрийн томчууд, нийслэлийн удирдлагууд эрдмийн өргөөний их хонхыг цохилоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг даргын I орлогч Б.Баатарзориг, БСШУЯ-ны ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг нарын хамт Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо. Ерөнхий сайд С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар 35 дугаар сургуулиар өглөө зочилж, 72-дугаар сургуульд дараа нь очлоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, НИТХ-ын дарга Т.Билэгт нар 106, МУИС-ын нээллтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм.
Хан-Уул дүүргийн 35 дугаар сургуулийнхан хийсэн бүтээсэн амжилт дүүрэн энэ жилийн хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгаагаа зочдодоо танилцууллаа. Хичээлийн анги дүүргэлтийг оновчтой зохион байгуулж, аль болох хүүхэд бүрт хүрсэн сургалттай байхыг зорьж байгаа аж.
106 дугаар сургууль хотын захын дүүрэгт оршдог ч орчин үеийн сургалтын технологиор бусдаас дутуугүй гэдгээ дуулгаж байлаа. Тэднийхэн цахим сургалтад шилжсэн бөгөөд дэлхийн хаанаас ч хүүхдийнхээ сурлага, хөдөлмөрийн талаар мэдэж авч байх юм байна. Энэ хичээлийн жилд 38 бүлэгт 1300 гаруй сурагч, 62 багш, сурган хүмүүжүүлэгч, 18 ажилчинтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байна.
Нийслэлийн 28 дугаар дунд сургууль 2700 сурагчтай. Өнөө өглөө нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар дунд сургуулийн гадаах талбайд хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид бужигнасан. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нар очсон юм. Улсын тэргүүний 28 дугаар дунд сургууль 1964 онд байгуулагдаж байжээ.  Тус сургуулийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Р.Рааш, МУ-ын Гавьяат хуульч Ц.Сарантуяа зэрэг улс төр, эдийн засаг, урлаг соёлын алдартнууд төгссөн байна.   Өнгөрсөн хичээлийн жилд “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Боловсролын чанарыг дээдлэгч” байгуулага болсон тухайгаа нээлтийн үеэр танилцуулж байв.  2009-2010 оны хичээлийн жилд 2500 хүүхэд суралцаж байсан бол энэ хичээлийн жилд суралцагчдын тоо 2700 болж нэмэгдсэн байна.  Тус сургуулийн 1 дүгээр ангид гэхэд 200 орчим сурагч суралцах гэж байна.
Нийслэлийн даргын орлогч Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүргийн тэргүүний 12 жилийн 58-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож сурган хүмүүжүүлэгч багш нар болон, шинээр элсэн орж буй 6 настнууд сурагч хүүхдүүддээ баярын мэнд хүргэж гарын бэлгээ гардуулан өглөө. 35 жилийн түүхтэй  энэ хичээлийн шинэ жилд тус сургууль нь 94 багш 2100 сурагч, 240 зургаан настанууд шинээр элсэн орж, хичээлийн 2 байртай хичээлээ эхлүүлж байна. 58-р сургууль энэ Нийслэлийн хөрөнгө оруулалтаар стандартын шаардлага хангасан биеийн тамир спортын заалтай болжээ. Б.Баатарзориг даргын зочилсон 3 дугаар сургууль орос гэсэн тодотголтой. Орос багш нар, оросоор мэндлэх багачуудаар дүүрэн байлаа.

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e