2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Нарны гүүрийн ажил урагштай байна

Нарны гүүрийн ажил урагштай байна

Огноо: 2010-08-31 | Үүсгэсэн: 2010-08-31 23:36:01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр Тээврийн товчооны урд баригдаж буй Нарны гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Хотын төв замын ачааллыг ихээхэн хөнгөлөх энэхүү ажилд хотын зүгээс онцгой анхаарал тавьж, өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л асуудлыг шийдвэрлэж өгсөн. Одоогоор ямар нэгэн хүндрэл саад гараагүй, ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа бөгөөд гүүрийн багананы суурийн цутгалтыг 10 дугаар сарын 20 гэхэд дуусч, дараа нь төмөр арматуруудыг зангидах ажилд орох юм. Барилгын ажилд нийтдээ 70 орчим хүн ажиллаж байна.
Хотын дарга гүүрний ажлын явц ямар нэгэн саадгүй, урагштай байгаад талархал илэрхийлээд, энэхүү бүтээн байгуулалтыг богино хугацаанд үр дүнтэй гүйцэтгэхэд орон нутгийн зүгээс шаардлагатай бүхий л асуудлыг хамтарч шийдвэрлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e