2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Дэлхийн дэвжээ Монголд

Дэлхийн дэвжээ Монголд

Огноо: 2010-08-31 | Үүсгэсэн: 2010-08-31 03:19:23

Яармагийн дэнжид сүндэрлэх Спорт цогцолбор ашиглалтад ороход цөөхөн хоног үлдлээ. Спортын бүхий л төрлөөр хурд хүч, авхаалж, самбаагаа сорих торгон дэвжээ Яармагийн дэнжид аравдугаар сарын эхээр ашиглалтад орох гэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр тус цогцолборын ажилтай танилцлаа. Тэрбээр ирэх сард болох дэлхийн залчуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд даргаар ажилладаг. Иймээс цогцолборын ажил хэрхэн өрнөж байгаа, тэмцээн эхлэхэд бэлэн болох эсэх, ус дулаан, цахилгаан, зам тохижилтын ажил дуусах болсныг нүдээр үзэхээр очсон.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар босох спорт цогцолбор 2007 оноос эхлэн шаваа тавьж, барилгын ажил өрнөсөөр ийнхүү гурван жилийн дараа дуусах дөхжээ.
Барилгыг Шанхай групп гүйцэтгэсэн байна. Хятадын талын комисс арав хоногийн өмнөөс ажиллаж стандарт шаардлагад нийцсэн гэсэн дүнгэлт гаргажээ. Одоо Монголын талд хүлээлгэж өгөх үлджээ. Анх гадна тохижилтын ажлыг Монголын компаниуд гүйцэтгэхээр зураг төсөлдөө тусгасан ч дахин өмнөд хөршид санал тавьснаар гадна талбайн тохижилтыг ч мөн хийж өгөхөөр болсон аж. “Шанхай групп”-ын барилгачдын гараар бүтсэн цогцолбор 5040 хүний суудалтай. Гурван машины зогсоолтой, зогсоол бүртээ ойролцоогоор 80 орчим машин тавих хүчин чадалтай байхаар хийжээ. Харин ирэх сард болох боксын аварга шалгаруулах тэмцээн болохоос өмнө төв зам цогцолбор хоёрыг холбосон авто зам, хашаанаас гадна талбайг Монголын тал тохижуулах гэнэ. Тендер зарлаж, 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн ч энэ ажил бага зэрэг хоцрогдож байгааг барилгын гүйцэтгэгчид хотын мээрт дуулгалаа.
“Тохижилтын ажлыг хурдавчлах шаардлагатай юм байна. Одоо тендер зарлаагүй байна гэдэг оройтож л байгаагийн шинж. Аравдугаар сард болох тэмцээнд 18 чиглэлд 200 гаруй автобус үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Гадна талбайд дор хаяж 2000 машин, хашаанд дотор 100-200 машин зогсох болно. Тиймээс бүх талыг бодолцон хурдан гүйцэтгээрэй” хэмээн хэллээ.
Цахилгаа, ус, дулааны асуудлыг бүрэн шийдсэн цогцолбор ямар ч төрлийн тэмцээн уралдааныг дэлхийн түвшинд зохион байгуулах бүрэн боломжтой.


 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e