2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Үүрэг даалгавар » 2010.08.30 Даваа

2010.08.30 Даваа

Огноо: 2010-08-30 | Үүсгэсэн: 2010-08-30 21:40:24

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 8 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


НЭГ. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 166 дугаар захирамжаар батлагдсан “Хүн ам, орон сууцны тооллогыг нийслэл хотод зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө” болон өнөөдөр нийслэлийн Статистикийн газраас тооллогын чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх.
ХОЁР.  Гудамж замын гэрлийн болон троллейбусны цахилгааны шугамын шонгуудад байрлуулсан холбоо мэдээлэл, цахилгааны утсуудыг цэгцлэн энэ ажлыг хариуцах байгууллага, албан тушаалтныг тогтоож эзэнтэй болгох, ашиглагч газруудад албан ёсны зөвшөөрөл өгч тэдгээрээс ашиглалтын төлбөр, хураамж ногдуулж авах зэргээр хотын бодлогыг боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч. Батаар ахлуулан байгуулах.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, нийслэлийн мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд ажилладаг байгууллагууд одоогийн байгаа байдлаар бүртгэл судалгаа гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад мэргэжлийн талаас оролцох.
ГУРАВ. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх явцад батлагдсан зураг, төсөвт байхгүй ажлууд гарч аль аль талд хүндрэл учруулдагийг анхаарч нийслэлийн Зураг төслийн хүрээлэн, Хөрөнгө оруулалтын газар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар ирэх онд гүйцэтгэх ажлын зураг, төсөвт энэ асуудлыг бүрэн тусгаж ажиллах.
ДӨРӨВ. Нийслэлийн Соёлын төв өргөөнд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа 14.00 цагаас болно. Дүүргүүд ахмад дайчид болон залуучуудын төлөөллөө ирүүлэх, удирдлагууд  өөрсдөө оролцох хэрэгтэй.
Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ 2010 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тохижилтын ажлаар хийх үзүүлэх сургуульд дүүргийн Засаг дарга нар, хотын хэмжээнд тохижилтын ажил хариуцдаг байгууллагуудын удирдлагууд өөрсдөө  оролцох. 
ТАВ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, шахмал түлшний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд хүргэх, нөөцлөх, сурталчилах талаар өмнөх шуурхай дээр өгсөн үүрэг, захирамжийг хэрэгжүүлэхэд  онцгой анхаарч дараагийн шуурхай дээр явц,үр дүнгийн талаар /хэдэн цэгт борлуулах, хаана хаана нөөцлөх, одоо нөөцлөөд байгаа хэмжээ, нийт хэрэглээ, түлш нийлүүлэгч компанууд зэрэг/    тодорхой тоо баримттай мэдээллийг  нийслэлийн Агаарын чанарын албаны дарга  Д.Мөнхцог  хийх.
ЗУРГАА. Явган хүний зам нэгдсэн арга хэмжээ болон намрын тохижилтын ажилд  аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг оролцуулах, хамтран ажиллахад нийслэлийн Газрын алба,  Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Замын цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагууд идэвхи санаачлагатай оролцох. Энэ ажлыг Ерөнхий менежер Ч.Бат ахлан ажиллах, ажлын хэсэг байгуулах.
ДОЛОО. Нийслэлд  орон нутгаас шилжин ирэгсэдийн механик өсөлтөөс шалтгаалж энэ хичээлийн жилд 2-3 сургууль гурван ээлжээр хичээллэх болж байгаатай холбогдуулан шилжин ирсэн хүүхдүүдийг тухайн  сургуулийн хамран суралцах тойрогт нь суралцуулахад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн  Засаг дарга нар анхаарах.
НАЙМ. Гурвалжингийн гүүрийг ашиглалтад хүлээн авч байгаатай холбогдуулан цаашид гүүрийн ашиглалттай холбоотой хүндрэл гаргахгүй байх, өмнө үүсч байсан сөрөг нөлөөллүүдийг арилгахад Баянгол дүүрэг, нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор хамтарч  өмнө өгсөн үүргийг хэрэгжүүлж ажиллах.
ЕС. Хариутай бичгийг хугацаанд нь шийдвэрлэх, шуурхай зөвлөлгөөн дээр хийсэн мэдээлэл танилцуулгад ач холбогдол өгч анхааралтай  хандах,  нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагуудтай урьдчилан ярилцаж зөвшилцөхгүйгээр авто зам хаах зэрэг иргэдэд хүндрэл учруулсан асуудлыг гаргахгүй ажиллахад холбогдох байгууллагууд онцгой анхаарах.



        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
          ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e