2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Халдвартай шувуудыг цаг алдалгүй устгах шаардлагатай байна

Халдвартай шувуудыг цаг алдалгүй устгах шаардлагатай байна

Огноо: 2010-08-30 | Үүсгэсэн: 2010-08-30 21:35:50

Нийслэлийн Онцгой комиссын дарга Г.Мөнхбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт шувууны тахал өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон бүс дэх хээрийн штабт ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, дүүргийн Онцгой комиссыг хуралдуулж, үүрэг даалгавар өглөө.
Хээрийн штабт онцгой байдал, замын цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, хүн эмнэлэгийн 25 хүн ажиллаж, тухайн өвчин гарсан шувууны аж ахуйн ойр орчимд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Голомтын ойролцоо 3-5 км-ийн бүсэд 13 ААН, байгууллагын 280 орчим мянган шувуу байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үрээр тархалтыг хязгаарлаж чаджээ. Нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу мэргэжлийн хяналтынхан бусад шувууны аж ахуйнуудад шалгалт хийж эхэлсэн байна.
Энэхүү өвчин нь дэлхийн жишгээр гоц халдвартай өвчний тоонд ордог тул халдвар авсан 4800 орчим шувууг шууд устгах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга онцлоод ямар арга замаар энэ ажлыг түргэн шуурхай, аюулгүй гүйцэтгэх талаар хуралдаж шийдвэр гаргахыг дүүргийн Онцгой комисст үүрэг болголоо. Одоогоор хүнд халдсан зүйл гараагүй байгаа ч хорио цээрийн дэглэмээ чанга мөрдөж, улам чамбай ажиллах шаардлагатай байгаа тэрбээр онцолсон байна.
   
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e