2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Гурвалжингийн гүүр нээгдлээ

Гурвалжингийн гүүр нээгдлээ

Огноо: 2010-08-30 | Үүсгэсэн: 2010-08-30 06:02:34

Хичээлийн шинэ жил эхэлж олны  хөл хөдөлгөөн буцлахаас өмнө  “Гурвалжингийн гүүр” нээгдлээ. Анх 1989 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй өдийг хүрсэн энэ их ажлын ард гүйцэтгэгч байгууллагууд  гарч байна.  Өнгөрсөн жил цуцлагдаж  байсан  гүүрийн их засварыг  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эйч Кей Пэ” компани  хийсэн бол замын ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалт” компани хариуцаж улсын комисст хүлээлгэн өгсөн юм.   Гурвалжингийн гүүр болоод замын хучилт зураг төсвийн дагуу 5 см-ийн зузаантай тавигдсан гэж байна.  Зам засварын ажилд шаардлагатай материалуудыг “Улаанбаатар зам засвар арчлалт” компани өөрийн үйлдвэрээсээ авч ашигласан гэж мэдээллээ.  Асфальт хучилтын бэхжилтийн хугацаанд хангалттай цаг хугацаа зарцуулсан болохоор хүнд даацын машин механизмууд торохгүй давхиж  болно гэж  нээлтийн үеэр холбогдох албаныхан тодотгоно лээ. Ийнхүү “Гурвалжингийн гүүр” нээгдснээр 2 талдаа зорчих хэсгээр гурав гурван эгнээ машин явж хөдөлгөөний ачаалал эрс багасах боломж бүрдлээ. 
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e