2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » 6 дүүрэгт 215 обьектийг чөлөөлж, явган хүний зам гаргана

6 дүүрэгт 215 обьектийг чөлөөлж, явган хүний зам гаргана

Огноо: 2010-08-30 | Үүсгэсэн: 2010-08-30 04:25:05

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж буй “Явган хүний зам” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийнхэн дүүргүүдээс ирүүлсэн судалгааг нэгтгээд байна.  Дүүргийн газрын албадаас нийтийн эдэлбэрийн гудамж талбай, явган хүний замын байдалд үзлэг шалгалт хийж, дүүргийнхээ хэмжээнд явган хүний зам талбай хийж тохижуулах шаардлагатай байршил, явган хүний зам хаасан хашаа, өргөтгөл, объектуудын судалгааг гаргаж ирүүлжээ. Судалгаагаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 77 байршилд явган хүний замыг засах, газрыг чөлөөлөх, тохижуулахын тулд 215 объектийг чөлөөлөх шаардлагатай агаад эдгээрийг чөлөөлөх, явган хүний шинэ зам тавих зэрэгт 150-иад сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Ажлын хэсгийнхэн өнөөдрөөс эхлэн явган замын тохижилт хийх шаардагатай байршлын судалгааг холбогдох газруудад хүргүүлж, зөрчил бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна.

 

Тооллого явуулах дотоод зохион байгуулалтаа сайтар хангахыг үүрэг болголоо

72 хоногийн дараа эхлэх Монгол Улсын хүн, ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажил, гардан зохион байгуулах хүмүүсээ давтан сургах талаар орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удпирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр хотын дарга үүрэг болголоо.
10 жил тутам явагддаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг Нийслэлийн Засаг даргын баталсан “Хүн ам, орон сууцны тооллогыг нийслэл хотод зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ны дагуу хугацаанд нь өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг тэрбээр даалгаад, энэхүү ажлын үр дүнг иргэдэд сайтар ойлгуулахыг даалгасан байна.
Энэ удаагийн Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллого “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 11 дүгээр сарын 11-ний өдөр эхэлж, 7 хоногийн хугацаанд болох юм.

 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e