2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Дэлхийн шилдгүүд хуран цугларна

Дэлхийн шилдгүүд хуран цугларна

Огноо: 2010-08-30 | Үүсгэсэн: 2010-08-30 04:17:42

Ирэх сарын 4-нөөс 10-нд Улаанбаатар хотод дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд хуран цугларна.  Энэ бол  Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Оюутны Спортын холбооноос хамтран зохион байгуулж буй Дэлхийн  оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн юм. Тус тэмцээнийг зохион байгуулах хорооны орлогч дарга Г.Мөнхбаяр өнөөдөр  холбогдох албаны хүмүүсийг цуглуулж бэлтгэл ажлын талаар ярилцлаа.  Тэмцээнд дэлхийн 4 тивээс 30 гаруй 300 орчим тамирчин, төлөөлөгч оролцохоор болжээ.  Улаанбаатар хотод зохион байгуулагдах олон улсын чанартай энэ том тэмцээн Буянт-Ухаад баригдсан шинэ Спортын ордонд болох юм.  Хотоос зайдуу болох учраас цагдаагийн хамгаалалт болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ гол нь нийтийн тээврийн асуудал хотын даргын нуруун дээр бууж байгаа юм. 
Тиймээс нийслэлийн цагдаа, эрүүл мэнд болон нийтийн тээврийн газрын дарга нарыг энэхүү хуралдаанд  байлцууллаа.  Боксын тэмцээн зохион байгуулагдах өдрүүдэд Яармаг, Нисэхийн чиглэлд 200-аад автобус явуулах тухай  хөндлөө.  Нийслэлчүүдэд эх орондоо болох дэлхийн хэмжээний том тэмцээнийг үзэхэд автобус,  унааны гачигдал үүсгэхгүй байх тал дээр хот онцгойлон анхаарна.
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e