2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Үүрэг даалгавар » 2010.08.16 Даваа

2010.08.16 Даваа

Огноо: 2010-08-16 | Үүсгэсэн: 2010-08-16 04:16:08

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 8 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


    НЭГ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг сайтар хангах, шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдийн урсгал зардлыг шийдвэрлүүлэх, боловсролын салбарын ирэх жилийн зардлын төслийн саналыг БСШУ-ны яаманд нэн даруй хүргүүлэх.
   
    ХОЁР. Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12 хорооны өрхүүдэд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан шахмал түлш хэрэглэх тухай ухуулга, суртчилгааг /нүүрсний чанар, нийлүүлэлт, төрөл, хэрэглээний хэмжээ зэргээр/ сайтар хийх, энэ ажлыг нийслэлийн Агаарын чанарын алба, Улаанбаатар- Бизнес хөгжлийн төв, дүүрэг, хорооны Засаг дарга нар анхааралдаа авч бодитой ажил зохион байгуулах. Ажлын явцыг нийслэл, дүүргийн өвөлжилтийн комиссын хурлаар хэлэлцүүлэх.
    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Мянганы хөгжлийн сорилтын сангийн  47.2 сая долларын төслийг гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөөгүй хэсэгт хэрэгжүүлж, хотын бодлогод уялдуулан дэд бүтцийн чиглэлээр зарцуулах.

    ГУРАВ. Батлагдсан хөрөнгө оруулалтаас /тендерийн шалгаруулалтаас/ хэмнэгдсэн 150.0 сая төгрөгийг тэр объектынхоо өөр засвар, үйлчилгээнд шилжүүлэн хэрэглэх эрхийг тухайн дүүргийн тендерийн үнэлгээний хороо, Засаг дарга, нийслэлийн Боловсролын газарт  өгснөөр ажил гүйцэтгүүлэх.

ДӨРӨВ.  Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл нийслэлийн
хэмжээнд 72.0 хувьтай байна. Иймд ажил нэг бүрийн гүйцэтгэлийг нийслэлийн Засаг даргын орлогч нар өнөөдөр багтаан салбар салбараар авч ярих. Ялангуяа удаашралтай байгаа ажлын шалтгаан, нөхцлийг тогтоож эрчимжүүлэх.
100 айлын орчимд он дамжин хийгдэж байгаа тохижилт, явган хүний зам
тавих ажлын гэрээг нэр бүхий  дөрвөн компанитай цуцалж дараагийн гүйцэтгэгчийг хурдан сонгох, энэ тухай саналаа Сангийн яаманд явуулах.
Энэ оны 10 дугаар сарын 01-нд багтаан хөрөнгө оруулалтын ажлыг үндсэнд нь дуусган ямар байгууллага, ямар ажлыг хэрхэн гүйцэтгэсэн мэдээллийг олон нийтэд хүргэх, хөрөнгө оруулалтын ажлын явцын 14 хоногийн мэдээг хугацаанд нь ирүүлж байх.

ТАВ. Чингэлтэй дүүрэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг
стандарт, жишигийн дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаатай шуурхайд оролцогч удирдлагууд газар дээр нь очиж үзэх. Үзүүлэх сургууль зохион байгуулах.
Баянзүрх, Чингэлтэй дүүргийн тохижилт хийсэн байдал, “Ногоон суваг”
Төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн төлөө ямар их санаачилга гарган ажилладагаас санаа авах, суралцах.

    ЗУРГАА. Замуудын зорчих хэсгийг 9 дүгээр сарын нэгнээр дуусгах, хотын гэрэлтүүлэг, нийтийн бие засах  газруудын тендерийг зарлан нийслэлийн өдрийн өмнө ажлыг гүйцэтгэсэн байх.

    ДОЛОО. Туул голыг хамгаалахтай холбогдуулж гарсан нийслэлийн Засаг даргын 2010 оны 552 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж энэ ажилд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дарга зангидаж ажиллах.

    НАЙМ. Өнөөдрийн шуурхайн биелэлтэд нэр заан шүүмжилсэн ажлуудыг гүйцээн хийх, мэдээ мэдээллийн үнэн зөв байдал, хугацаанд анхаарах.


            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
              ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e