2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Энэ сард » Үүрэг даалгавар » 2010.08.02 Даваа

2010.08.02 Даваа

Огноо: 2010-08-02 | Үүсгэсэн: 2010-08-02 03:39:00

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2010 ОНЫ 8 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


    НЭГ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын төсөлд дүүргийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд энэ сарын 15-ны дотор саналаа ирүүлэх. НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нэгтгэн боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах.
    ХОЁР. Байгууллага бүр хаврын тохижилтоор хийсэн зүйлсээ арчлан хамгаалахын дээр намрын тохижилтын ажлыг эхлүүлэх.
Дүүргүүд нутаг дэвсгэрийнхээ усан оргилууруудыг байнгын ажиллагаатай байлгаж хотын агаарыг чийгшүүлэх. Усан оргилуур ажиллуулахтай холбоотой цахилгааны болон усны зардлын асуудал байвал түүнийг шийдэх.
Нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлэгт шинэчлэл хийж 21 дүгээр зуунд тохирох тийм технологийг сонгон нэвтрүүлж, нийслэлийн өдрийн өмнө зарим гэрэлтүүлэгийн ажлыг хүлээн авсан байх.
Намрын тохижилтод зориулж нийслэлийн төсвийн тодотголоор нэг дүүрэгт 200.0-400.0 сая төгрөг баталж өгсөн. Санхүүжилтэд тохирсон ажлыг иргэд та биднээс хүлээж байна..
    ГУРАВ. Энэ оны төсвийн тодотголоор батлагдан эрх шилжсэн ч тендер зарлагдаагүй болон санхүүжилт нь шийдэгдсэн боловч мэргэжлийн комиссын хурлаар ороогүй хүлээгдэж байгаа ажлуудыг дүүргийн Засаг дарга, агентлаг, харъяа газрын дарга нар шуурхай эхлүүлэх.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын газар эрх шилжсэн ажлуудын хяналтыг хэрэгжүүлэхэд ажлаа уялдуулах, эскиз, ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарах,  зураг төсвийг экспертизээр баталгаажуулахад цаг алддаг дутагдлыг холбогдох газрууд даруй арилгах.
    ДӨРӨВ. 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ оны 8 дугаар сарын 10-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ. 4 дүгээр сард бүх газраас санал авч боловсруулсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байна. Иймд зарим нэг өөрчлөлт байвал НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст санал өгөх. 
    ТАВ. Нийтийн бие засах газар, авто зогсоол барих ажлыг холбогдох газрууд гүйцэтгэх.
    ЗУРГАА. Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн “Бямба” гаригийг нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон хэвшүүлэхээр өмнө өгсөн үүрэг хэрэгжихгүй байгаад Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар дүгнэлт хийж ажиллах.
Нийтийн эзэмшлийн зам, талбай, орчныхоо хогийн ургамлыг түүж устгах.
    ДОЛОО. Туул голыг хамгаалах санаачилга гарган бодитой зүйлүүд хийж байгаа “Ногоон суваг- Байгаль” төрийн бус байгууллагатай ажил хариуцсан мэргэжлийн байгууллагууд, дүүргүүд хамтран санал, санаачилгыг нь дэмжиж ажиллах.”
Туул голыг хамгаалахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” захирамжийг яаралтай гаргаж уг захирамжид Туул гол руу аль хэсгээр авто машинаар болон явганаар  орж болох, аль хэсгээр зорчихгүй байх, морин эргүүл гаргах зэргийг холбогдох байгууллагуудын саналаар оруулах, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дээр энэ ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах.
Урьдчилан цэвэрлэх байгууламж НӨУҮГ-ын тоног төхөөрөмжийн шинэчлэлээр шийдсэн асуудлаа нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд нэг мөр болгох. 
    НАЙМ. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг дүүргүүд эрчимжүүлэх, бүртгэлтэй холбоотой шийдвэрлэх асуудлын талаар саналаа Улсын Иргэний Бүртгэлийн Ерөнхий Газарт явуулах, шаардлагатай арга хэмжээг тухай бүр  авч байхыг нийслэлийн Бүртгэлийн газар хариуцах.
    ЕС. Төрийн албаны шалгалтад тэнцэн нэгээр эрэмбэлэгдсэн хүмүүсийг тухайн албан тушаалд нь томилуулах ажлыг бүх газруудад ойрын үед хийлгэхийг Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хэрэгжүүлэх.
    АРАВ. Улсын төсвөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байх хэрэгтэй. Тухайлбал: 100 айл орчмын дулааны шугам сүлжээний ажлаас шалтгаалж хотын зам, тохижилтын ажил саатаж байсан. Ерөнхий менежер Ч.Бат Улаанбаатар Дулааны шугам сүлжээ компанийхантай уулзаж засварын ажлын талаар ярилцах, газар дээр нь үзэх.
АРВАН НЭГ. Гурвалжингийн гүүрийн засварыг 2010 оны 8 дугаар сарын 25-наар дуусгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнг 2010 оны 9 дүгээр сарын 01-ний дотор нэгтгэн танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Авто замын газар хариуцах.
АРВАН ХОЁР. Нийслэлийн Засаг даргын орлогч нар энэ долоо хоногт яамдаар ажиллан УИХ-ын гишүүдийн хийлгэх хөрөнгө оруулалтын ажил, Боловсролын байгууллагын урсгал зардлын талаар ярилцаж шийдэлд хүрэх, нийслэлийн өмчийн талаарх саналыг салбар салбараар боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар бэлтгэхийн дээр байгууллагууд энэ онд НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж, албан даалгаврын заалтаас өөрийн байгууллагад хамааралтай заалтын биелэлтийг нэгбүрчлэн авч үзэх.
АРВАН ГУРАВ. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд үртсэн шахмал түлшний үйлдвэрийг хэвийн ажиллуулах, Улаанбаатар- Бизнес хөгжлийн төв, нэр бүхий гурван дүүргийн Засаг даргын орлогч нар түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх талаар дорвитой арга хэмжээ авах, амьдралын боломж тааруу өрхүүдэд түлшний зардал шийдүүлэх саналыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд явуулах.
АРВАН ДӨРӨВ. Баянзүрх дүүрэгт Энх тайвны өргөн чөлөөнд Жин хэмжүүр компани зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж зүлэг, мод олноор сүйтгэсэнд акт тавьж нөхөн сэргээлгэх, хотын бүсээс тууврын олон малыг гаргах ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар , дүүргүүдтэй хамтран хийх.
        2010 оны 8 дугаар сарын 02-ний өдөр


            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
              ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e