Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Эрх шилжүүлсэн ажлаас зөвхөн хангалттай гэдэг хариу сонсоно
Эрх шилжүүлсэн ажлаас зөвхөн хангалттай гэдэг хариу сонсоноОгноо: 2010-08-02 | Үүсгэсэн: 2010-08-02 02:56:22
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж Нийслэлийн Засаг даргын зүгээс өгсөн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийг сонслоо. Инженерийн хангамжийн байгуулага, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангалтын байдлаас харахад Ус сувгийн удирдах газар 81 хувь, Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК 65 хувь, УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 60 хувь, Сууц өмчлөгдийн холбоо 60 хувь, УБ дулааны сүлжээ ХК 54,5, Орон сууц, нийтийн аж ахуйн салбар компаниуд 45 хувьтай байна. Дүүргүүдээс Баянзүрх 56 хувь, Налайх 55 хувьтай гэсэн мэдээлэл өглөө. Хотын хэмжээнд өвөлжилийн бэлтгэлийг урсгал засварын, техник технологийн зохион байгуулалт гэсэн 2 хэсэгт хуваан төлөвлөж байгаа аж. Эрх шилжүүлсэн ажлаас зөвхөн чанар л гэдэг хариу сонсоно НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс энэ оны төсвийн тодотголоор батлагдан Нийслэлийн засаг даргаас эрх нь шилжсэн хөрөнгө оруултын ажлын жагсаалтыг дүүргийн удирдлагуудад хүргүүлжээ. Одоогийн байдлаар нийслэлийн 8 дүүрэгт нийт дүнгээрээ 63 нэр төрлийн ажил эрх шилжин хийгдэж эхлээд байна. Эдгээрт нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар графикийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Нийслэл, болон улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжих “Дүүргүүдэд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх” хөрөнгө оруулалтын явцаас дуулгахад Чингэлтэй дүүрэгт хороодын цогцолбор барилга баригдана. Одоогоор зураг төсөв нь хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдана. Харин Багануур дүүрэг эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд дүүргийнхээ замыг засах юм. Баянгол дүүрэгт “Гэрэлтүүлэг тохижилт” хөтөлбөр хэрэгжинэ. Энэ ажил 9,10,11 дүгээр хороонд зам засварын ажил хийгдэж дуусны дараа эхлэх гэж байна. Энэ мэтчилэн эрх шилжсэн ажлуудын талаар нийслэлийн шуурхай дээр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд үерийн аюултай бүсэд суурьшсан 3441 өрх бий. Эдгээр өрх айлуудад нүүхийг сануулсан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлож буйг дараахь тоо илтгэнэ. Өөрөөр хэлбэл ХУД-т 6 өрх, СБД-т 6 айл нүүжээ. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сэрэмжлүүлэг өгч, түүнчлэн Онцгой, цагдаагийн албан хаагчид хотын ойролцоох голуудад завьтай эргүүл гаргасан ч иргэд амь насаа усанд алдсаар байгаад аль аль талдаа анхаарах ёстой болжээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн бүх дүүргүүдэд үерийн ус зайлуулах далан сувагт цэвэрлэгээ хийн нүхэн гарцуудыг онгойлгоод байна. Мөн тэндээс гарсан хог, лагшаасыг ачих ажилд мэргэжлийн байгуулага болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг татан оролцуулжээ. Энэ оны төсвийн тодотголоор болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байгууламжийг Баянзүрх, Сонгинохайрхан, Биокомбинатын орчимд барихаар болсон. Үерийн далан баригдснаар тэнд амьдарч буй иргэдийг байгалийн гэнэтийн үзэгдэл үерээс хамгаална гэж үзэж байна. Энэ сарын 25 гэхэд сургууль цэцэрлэгийн засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах ёстой талаар шуурхай зөвлөгөөн дээр хөндөгдлөө. Нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нийт 116 ажлаас 81 ажил дуусчээ. Үлдсэн ажил графикийн дагуу ид өрнөж буй юм байна. Одоогоор 21 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 75 дугаар цэцэрлэгийн барилга угсралт болон 19 байгуулагын их засварын ажил дуусчээ. Эрүүл мэндийн салбарын засварын 10 ажлаас 8 нь бүрэн хийгдэж үлдэх ажлын гүйцэтгэл 90 хувьтай яваа ажээ. Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлд өгсөн үүрэг даалгаварт газар чөлөөлөлтийн асуудлууд багтсан. Нийслэлийн Газрын алба Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн Монел, Монос, Алтан-Өлгий орчмын айлуудыг замын зураг масштабын алдаатай, шаардлага хангаагүйгээс шалтгаалан нүүлгэн шилжүүлж чадаагүй байна. Харин Ботаникийн цэцэрлэгийн хашааг дотогш нь татуулж, кино үйлдвэрийн урд замын трасст байрлалтай 3 айл, 1 дэлгүүрийг нүүлгэжээ. Мөн баруун 4 зам Гранд плаза төвийн автомашины зогсоолын тавцанг харилцан тохиролцсны үндсэн дээр өөрсдөөр нь буулгуулж одоо Баянгол дүүргийн 9,10,11 дүгээр хороодод газар чөлөөлөх ажил хийгдэж байна. Усан оргилуураар чимсэн хот болно Зун цагт их хотын иргэдийн алжаал тайлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг бол усан оргилуур юм. Энэ жил нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 3 усан оргилуур байна. Өмнөх жилүүдэд хийгдсэн нийт усан оргилуурын тоо 22 байдаг ажээ. Үүнээс тогтмол ажиллагаатай нь 15. Мэдээж энэ бүхэн хангалттай үзүүлэлт биш болохоор хотын дарга шинэ барилга бүрийн орчны тохижилтод усан оргилуур нэхэж буй юм. Энэ дагуу Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар баригдаж байгаа барилгуудыг батлагдсан зургаар ажил гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавин ажилласан гэнэ. Үүрэг өгөгдснөөс хойшхи хугацаанд Клиникийн нэг, Баянзүрх дүүргийн гуравдугаар амаржих газрын шинээр баригдах барилга, нийслэлийн төвийн 6 дүүргийн спорт цогцолбор, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв гаднаа усан оргилуур байгуулж байгаа юм байна. |
Сүүлд нэмсэн мэдээ2012/02/03 Иргэд ямар саналтайг төлөвлөгөөндөө тусгахаар болов 2012/01/30 Анхны гоол, ялалт, ялагдлын амт |
Өвөлжилийн бэлтгэл 60 хувьтай байна



