2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » “Улаанбаатар Зонта”-гийнхан Монголд

“Улаанбаатар Зонта”-гийнхан Монголд

Огноо: 2010-08-02 | Үүсгэсэн: 2010-08-02 01:58:46

Арлын орны жаалуудад Монголын тэнгэр таалагджээ. Японы тэнгэрээс Монголынх илүү хол илүү цэнхэр байсан гэнэ. Ялангуяа шөнийн одтой тэнгэр гайхамшиг л санагдсан байна. Улаанбаатар-Зонта төрийн бус байгууллагынхан Япон улсаас хүүхэд солилцооны хөтөлбөрийн дагуу зургаан хүүхэд урьжээ. Тэд Монгол айлд амьдарч, монгол ээжтэй болсон юм. Зочломтогой, найрсаг, сэтгэл сайтай хүмүүс юм аа хэмээн япон хүүхдүүд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаатай уулзахдаа өгүүллээ.
Тэд арав хоногийн өмнө ирж, монгол айлд монгол ээжийн гарын хоолыг идэн амарчээ. Найрамдал зусланд гурав хоног амраад буцахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байраар зочилж, орлогч даргатай уулзсан нь энэ. Өөрсдийн гараар хийсэн цаасан тоглоомыг бэлэг болгон өгч, энэ удаагийн аялал амьдралынх нь нэгэн сайхан дурсамж байх болно хэмээн ярьсан юм. “Өсвөр насандаа гадаад улсад аялж, олон хүүхдүүдтэй танилцана гэдэг завшаантай хэрэг. Ирээдүйдээ хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх, улс орондоо хэрэгтэй хүн болоорой” хэмээн Ц.Цогзолмаа дарга хүүхдүүдэд хандаж хэллээ.
Дашрамд дурдахад тус төрийн бус байгууллагын хүүхэд солилцооны хөтөлбөрөөр манай орноос зургаан хүүхэд өнгөрсөн жил наран улсыг зориод иржээ. Тэд ч мөн япон ээжтэй болж япон амьдралаар амьдарч үзсэн байна.
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e