2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Намянжүгийн хүүхдүүд Улаанбаатарт амарна

Намянжүгийн хүүхдүүд Улаанбаатарт амарна

Огноо: 2010-07-29 | Үүсгэсэн: 2010-07-29 01:19:36

Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай хотуудын нэг нь БНСУ-ын Намянжү хот юм.  2 хот  харилцаа хамтын ажиллагааныхаа шугамаар жил бүр  хүүхэд солилцооны хөтөлбөр  хэрэгжүүлдэг билээ.  Энэ жил солилцооны  хөтөлбөрийн хүрээнд Намянжүгээс  16 сурагч,  3 багш нийслэлд хотод хүрэлцэн ирээд байна. Эдгээр хүүхдүүд манай улсад байх хугацаандаа  түүхийн болон оюун ухааны музей  үзэж, байгалийн үзэсгэлэнт газар болох Тэрэлжид амрах юм. Мөн  мэлхий хад , Арьяабалын сүм  үзэж, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн нэгээхэн хэсэг  морь тэмээ унаж сурна. Мөн солонгос хүүхдүүд олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд очиж амрах юм байна.  Ийнхүү Улаанбаатар хотод хөл тавьсан БНСУ-ын  Намянжү хотын хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр монгол орны өвөрмөц онцлогтой танилцан, олон найз нөхөдтөй болж , монгол хүний  сайхан зан чанарыг таньж мэдэхийг хүүхдүүдээс хүслээ.
.

 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e