2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Денверт “Улаанбаатар” нэртэй цэцэрлэгт хүрээлэн бий

Денверт “Улаанбаатар” нэртэй цэцэрлэгт хүрээлэн бий

Огноо: 2010-07-28 | Үүсгэсэн: 2010-07-28 05:34:33

Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон 60 гаруй хот байдгийн нэг нь АНУ-ын Коларадо мужийн Денвер хот юм. Одоогоос 9 жилийн өмнө тус хоттой ах дүүгийн харилцаа тогтоосноор өдгөө Улаанбаатар хот  Денвер хотын нэрээр нэрлэсэн  гудамжтай болсон.  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр  АНУ ын элчин сайдын яамны өмнөх гудамжийг ингэж нэрлэдэг юм. Харин  Денвер хотын зүүн хэсэгт Улаанбаатар нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан талаар Улаанбаатар-Денвер ах дүү хотуудын хороог үүсгэн байгуулагч Жим Вагенландер  хэллээ.  Денвер  хот энэ цэцэрлэгт хүрээлэндээ 2 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж тохижуулжээ. Түүнчлэн Америкт амьдарч байгаа монгол уранбарималчнаар “Улаанбаатар” нэртэй хөшөө бариулж босгосноо дуулгалаа. Ийнхүү 2 хот ах дүүгийн харилцаагаа улам бататгаж  ирэх жилээс дунд сургуулийн сурагчид солилцдог байя гэсэн саналыг Денвер хотын төлөөлөгчид тавьж байна. Тэд ирэх жил тохиох 10 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд нийслэл хотод маань хөл тавиад байгаа юм.  Ах дүүгийн ёсоор богц дүүрэн хамтран ажиллах санал өвөртөлж ирсэн тэдний удаах санал нь Сэлбэ голын усны ундаргыг нэмэгдүүлэх байлаа. Одоогоос 100 жилийн өмнө Денверт Сэлбэ голтой яг адил ундарга нь  татарсан ийм гол байдаг байсан. Өдгөө тэр гол эргэн нөхөн төлжиж Денверийн томхон голуудын нэг болсон юм. Денверчүүд бидний хувьд ах дүүгийн  харилцаа тогтоосон отгон хот болох Улаанбаатарчуудад зориулж Сэлбэ голын ундарга нэмэгдүүлэх улмаар тус голын эрэг дээр амралт зугаалгын төв байгуулж өгөх хүсэлт байна гэдгээ хотын орлогч дарга Б. Баатарзоригтод илэрхийлж байна. энэ шугмаар сайн дурын ажилтнууд, мэргэжлийн баг авчрахад туслалцаа үзүүлэхийг хотын удирдлагууд хүслээ. Тэдний тавьсан саналыг хотын орлогч дарга талархан хүлээн авч зорьж буй ажилд нь амжилт хүсэн Улаанбаатар хотод тавтай айлчлаарай хэмээн угтаж авлаа. 
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e