2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » Өдөр тутмын мэдээ » Тяньжиний тэргүүн баячууд Улаанбаатарт ирээд байна

Тяньжиний тэргүүн баячууд Улаанбаатарт ирээд байна

Огноо: 2010-07-28 | Үүсгэсэн: 2010-07-28 04:36:50

БНХАУ-ын Тяньжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Мин тэргүүтэй Тяньжиний улс төр, бизнесийн хүрээнийхэн МҮХАҮТ-д өнөөдөр  саатлаа. Тус танхимд өнөөдөр бүтэн өдрийн турш Улаанбаатар Тяньжин  хотуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт болж байна.  Энэ уулзалтын гол зорилго нь  манай улсад хэрэгжих боломжтой гол төслүүдийн танилцуулгыг сонсоход чиглэлээ.  Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хотын орлогч дарга Б. Баатарзориг 18-ийн тоог чухалчилж байсан. Учир нь Тяньжин хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 18 жил өнгөрч байна.  Энэ нь  хүний насаар зүйрлэвэл эрийн цээнд хүрч буй  нас юм.  Үүнтэй нэг адил 2 хотын харилцаа  хамтын ажиллагаа ид гялалзаж явах насан дээрээ ирж байна гэж тодорхойлов.
Урд хөршийн Тяньжин хотын удирдах албан тушаалтнууд, бизнесийнхэн ийнхүү олноороо нэг дор ирсэн боломжийг манай бизнес эрхлэгчид ашиглаж хамтын  ажиллагаа тогтоож авахыг хүсч байлаа.  Тяньжинийн бизнесмэнүүдийн тухайд манай улсад боловсруулах болон  аж  үйлдвэрийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх бодолтой яваа  юм байна. Хүн амын тоо нь 10 сая гаруй,  1 хүнд ноогдох  ДНБ-ний хэмжээ 10 мянган ам доллар байдаг Тяньжин хот   Улаанбаатар хотын хувьд  тэргүүлэх ач  холбогдол өгдөг хотын нэг гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Б. Баатарзориг онцоллоо. Ингээд уулзалт бол нэг зорилго, уулзалтын эцсийн зорилго нь төлөвлөсөн ажлууд үр дүнтэй байх явдал юм гэлээ. 
БНХАУ-ын Тяньжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Син Юань Минийг дагалдан ирсэн бизнесмэнүүд дунд хөрөнгийн хэмжээ нь10-20 тэрбум юаньд эргэлддэг урд хөршийн тэргүүн  баячууд явж байна.  Иймд манай бизнес эрхлэгчид тэдэнтэй холбоо харилцаа тогтоох боломж байна. тяньжиний төлөөлөгчид Улаанбаатар хотод 6 хоног айлчлахаар иржээ. 
 

Өдөр тутмын мэдээ

Bullet_orangeӨдөр тутмын мэдээ
Bullet_orangeТОП мэдээ
 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e