2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Сартай хээр даага түрүүлэв

Сартай хээр даага түрүүлэв

Огноо: 2010-07-15 | Үүсгэсэн: 2010-07-15 03:12:28

Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ой Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Дэлхийн хаана ч байхгүй, дэлхий дэлэгнүүлсэн монгол наадам ёслол төгөлдөр болж, бөх нь бяртай, уясан морь хурдтай, сум цэцтэй сайхан наадлаа.

Энэ жилийн наадамд 512 бөх зодоглосноос Увс аймгийн харьяат улсын заан Д.Ганбат түрүүлж улсын арслан цолны болзлыг хангалаа. Тэртээ 1992 оноос л энэ хүү нэг бүү хэл нэлээд хэдэн жил түрүүлэх энэтэй бөхөө хэмээн наадамчин олон хүсэн хүлээж байсныг Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон баталлаа. Харин хурдан морины уралдаан ямар нэгэн будилаангүй, уясан хүлгүүд хурдан сайхан болж өндөрлөлөө.

Наадамчдын хүсэн хүлээдэг зүйлийн нэг бол дааганы уралдаан. Даага ижил сүрэгтээ яаран яаран, эхийнхээ сүүг санан санан давхидаг гэлцдэг. Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаан маргаангүй, будилдаангүй болж жинхэнэ хурд шалгав. Салхи тогтуухан, бас сэрүүвтэр байсан энэ өдөр 147 хурдан даага уралдсанаас Дундговь аймгийн Луус сумын уугуул С. Шинэбаатарын сартай хээр даага түрүүлэв. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Даян аварга Агваасамдангийн Сүхбатын хонгор халзан даага хурдалж, Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Дагвадоржийн хар гурваллаа. Дөрөвт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, “Эрдэнэт” үйлдвэрийн уяач Ц.Буянбаатарын хул давхиж, Говь-Алтай аймгийн Шар га сумын уугуул “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хээр даага айрагдав. Энэ жилийн дааганы уралдааны баян ходоодоор Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул Л.Мижиддоржийн хар даага тодорлоо.

Энэ жил зуншлага сайхан эхэлсэн ч зуны дунд сарын дундуур орон даяар огцом халж, шинэ ногооны ургалт өтгөрч амжаагүй байхад газрын хөрс гандсан билээ. Гэлээ ч өмнөх жилийнхийг бодоход адуу тарга тэвээрэг сайтай байгааг уяачид ярьж байлаа.
Энэ цагийг эзэлсэн эрэмгий хурдан хүлэг алдарт шарга азарга нуруугаа амрааж, түүний төл түм бумаар үржин жил жилийн наадмын түрүү магнай болж наадамчин олноо баясгах нь дамжиггүй.

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e