2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Хэвлэлийн тойм » Сонин » Өнөөдөр: Монголоороо гоёсон өдрүүд

Өнөөдөр: Монголоороо гоёсон өдрүүд

Огноо: 2010-07-13 | Үүсгэсэн: 2010-07-13 22:47:06

Монгол ноён Хятадад тулга захиалан хийлгэжээ. Тотгыг нь бадарч буй дөлөөр хийсүгэй гэж. Гэтэл хятадууд тотгыг дөлөөр бус, хон хэрээний хошуу маягаар хийчихэж. "Монголын газар шороог хон хэрээний хошуугаар тоншуулах гэсэн санаа агуулжээ" гэж бодоод ноён хөрш гүрэнтэйгээ муудалцаад яах вэ, санааг нь мэдсэн нь сайн боллоо хэмээжээ. Тэгээд хон хэрээ манай газар шороо, гал голомтыг тоншиж зүрхлэхгүй сөрөг ухааныг сийлж, албат нартайгаа зөвлөлдөн, голомтынхоо хажууд үргэлж байдаг галын эзэн эхнэр хүний хувцсыг жигүүртний хаан хан гарьдын сүр жавхлант дүрээр дуурайлган хийх болсон гэдэг. Халх эхнэрийн хувцасны учир ийм. Энэ мэт нарийн ухаан, далд бэлгэдлийг агуулахын зэрэгцээ нүүдэлчин амьдралд зохицсон дээл хувцсаа залуу үеийнхэнд өвлүүлэх, дэлхийд сурталчлан таниулах зорилготой "Дээлтэй Монгол" наадам өчигдөр Сүхбаатарын талбайд болсныг бид дурандаа буулгалаа.

Наадамд хамгийн идэвхтэй оролцсон дүүргээр сонгинохайрханчууд шалгарсан юм. Хотон, өөлд, буриад, казах гээд олон үндэтсний хувцсаар гоёсон нь тэд байв. ...Хүүхдүүд мэдээж хамгийн хайр татам оролцогч. Бяцхан ноён, хатан энэ наадмын чимэг нь байв. Монгол ноёны сүр жавхааг илтгэсэн хувцсаар гангарсан долоон настай А.Мөнх-Амгалан хүү, ихэмсэг хатны намба төрхтэй гурван настай Б.Мишээл нар хамгийн хээнцэр нь байж, олны анхаарал, өхөөрдлийг эрхшүй татаж байсан юм. Өөрт нь "ахадсан" гэмээр толгойн гоёл, дээл, уужийг иж бүрнээр нь өмссөн Б.Мишээл өмнөх жил тэргүүн байрт шалгарсан хошой аварга. Эмээ нь ач охиндоо зориулан энэ бүгдийг урласан бөгөөд дараа жилийн наадамд оролцохоор одооноос төлөвлөж байгаа гэсэн. "Дээлтэй Монгол" наадам үндэсний уламжлалаа сэргээх, хойч үедээ өв соёлоо залгамжлуулахаас гадна гадныханд улсаа сурталчлах давхар зорилготой. Тэд ч үүднээс "дээлтэй гадаад шилдэг хос"-ыг шалгаруулдаг уламжлалтай. Хэдийгээр үзэгчид дунд жуулчид олон байсан ч хятад, Голланд, Франц, Өвөрмонголын дөрвөн хоё шалгаруулалтад оролцсон юм. "Дээлтэй гадаад"-ын шилдгээр Голландын иргэн Фолкер де Яахер түрүүллээ. УСУН-т төслийн менежерээр ажилладаг тэрбээр Монголд амьдраал гурван жилийг үдэж байгаа. Наадамд зориулан хоёр сарын өмнө дээл, малгай хоёлуулан хийлгэсэн гэв. Монгол хүний бурхан ухаан, уран хийцээр амилсан дээл бидний нэрийн хуудас билээ.

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e