2010 оны 9-р сарын 04 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Дэлхийн хүн Д.Алтанхуяг эх орондоо ирлээ

Дэлхийн хүн Д.Алтанхуяг эх орондоо ирлээ

Огноо: 2010-07-07 | Үүсгэсэн: 2010-07-07 02:36:34

Дэлхийн тайзнаа Монголын нэрийг дуурсгаж, эх ороноороо овоглож яваа нэрт бүжигчин Д.Алтанхуяг эх орондоо хотын даргын урилгаар ирлээ.
Өнгөрсөн жил хотын мээр Миланд айлчлахдаа түүнтэй таарч Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан ч тоглолт нь давхцсан учраас аргагүйн эрхэнд ирж амжаагүйгээ уулзалтын эхэнд дуулгалаа.
Энэ жил үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концертод оролцох гэдэг нэр төрийн хэрэг. Тэр тусмаа хотын дарга өөрийн биеэр урьсан учраас “гүйж” ирсэн. Хангарьд одон авна гэж бодсонгүй, самгардаж байна хэмээн Д.Алтанхуяг даруухнаар өгүүлсэн.
Тэрбээр өнгөрсөн шөнө эх орондоо бууж, хөл тавимагцаа л концертын бэлтгэлдээ гарчээ. Төрийн соёрхолт З.Хангалын зохиосон “Салхит шувууг” өөрөө найруулж тайзнаа цоо шинээр амилуулах гэж байна. Энэ жилийн төрийн ёслол хүндэтгэлийн концерт урьд жилүүдийнхээс онцлог, шинэлэг байх талаар дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн өгүүлсэн.
Дэлхийн хүн Бостон балетын бүжигчин. Дуурь бүжгийн эрдмийн театрт гэрээгээр ажилладаг гэсэн. Тийм ч учраас Дуурийн театрынхаа үйл ажиллагаанд оролцож, тэдэнтэйгээ хамтарч ажиллаж байна гэсэн юм.
Испанид хийж байгаа аялан тоглолтоосоо чөлөө авч эх орон дуудаж байхад төрийн том концертод оролцох ёстой хэмээн иржээ.
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хэвлэлийнхний асуултад хариуллаа.
-Эх орондоо ирэхэд өөрчлөгдсөн зүйл ажиглагдав уу?
-Ирэх болгонд сэтгэлд дотно байдаг. Хэдий бусад орнууд барилга байшин дэд бүтэц гээд бүх зүйлээрээ хүний сэтгэлийг татахаар ч, миний эх орны салхи шиг задгай салхи хаа ч байдаггүй. Тухайлбал, Япон маш цэвэрхэн ч цаанаа л сонин үнэртэй. Тэгэхэд манайд хог харагдаж байгаа ч үнэргүй. Сая ирэхэд зам их сайхан засаж эхэлжээ. Өчигдөр дөнгөж ирсэн болохоор бусад нарийн ширийнийг мэдсэнгүй.
-Та дэлхийн хүн боллоо. Таны цалинг нууц биш бол сонирхож болох уу?
-Урлагийн хүн хэзээ ч цалингийн хойноос явдаггүй. Модон тайз байсан ч би бүтээлээ хамгийн шилдэг толилуулах л болно. Тийм аймаар баян хүн би биш ээ.
-Та энэ жил өөрөө ирж монголчууддаа бэлэг барилаа. Өөр төлөвлөж байгаа сюрприз байна уу?
-Мэдээж эх орныхоо тайзнаа тоглох сайхан. Монголчууддаа зориулж бие даасан уран бүтээлээ хүргэх зорилго бий. 
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монголчуудаа Улаанбаатар хот хэзээд дэмжиж байна. Залуучуудад үлгэр дууриал болох юм хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр  нийслэлийн дээд одон “Хангарьд”-аар гавьяатыг шагнахдаа хэлсэн.
Харин гавьяат маань хотын даргатай уулзах үедээ сюрприз барьж “Дараа жил Их Монгол Улс байгуулагдсаны 805, Хүннү улс байгуулагдсаны 2200, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр гээд тэгш ойнууд тохиож байна. Энэ үеэр дэлхийн сонгодог урлагийн, тэр дундаа топ бүжигчдийг Монголын тайзнаа урих бодол бий. Энэ тухайгаа театрынхаа удирдлагад хэлсэн. Тэд ч дэмжсэн” гэв. Хотын мээр “Хотын зүгээс тусалж дэмжих бүх зүйлд хамтран ажиллахад бэлэн байна. Маш сайхан бэлэг байх болно” хэмээлээ.

 

 

Календарь

9-р сар, 2010
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 34
 5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29 30
 

Фото мэдээ

20bcc3c741dfc8e51c123e4df70512bd 2ad56e12e4c6fb07b256c05904000c54
030cbfc3993e3f23cdae831017138b04 082a91a751085332ade579bdf1c51abc