2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » Нийслэл ажлаараа тэргүүллээ

Нийслэл ажлаараа тэргүүллээ

Огноо: 2010-07-05 | Үүсгэсэн: 2010-07-05 03:22:42

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, нийслэлийн удирдлагуудын ажилд бүрэн хангалттай гэсэн үнэлгээг өглөө. Яам, аймаг нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж энэ дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Улаанбаатар хотод өндөр үнэлэгээ  өглөө.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын байгууллагын зорилтын хэрэгжилт, үр дагавар зэрэг таван үндсэн үзүүлэлтээр дүгнэж гаргасан. 2009 онд нийслэлийн үйл ажиллагааг боломжийн хэмжээнд зохион байгуулж ирсэн нь харагдаж байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн удирдлагад шагнал гардуулах үедээ хэлэв.
Түүнчлэн нийслэлд шаардлагатай хийх, хийж хэрэгжүүлэх ажил олон бий. Үндсэндээ 2009 он бол бүтээн байгуулалтын ажлын үндэс суурийг тавьсан жил боллоо. Өөрөөр хэлбэл, төв замын засвар, автобусны парк шинэчлэлт гээд олон ажлыг шат дараатай шийдвэрлэсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг Улаанбаатар хот үйлдвэрлэж байна. Хөгжлийн индексээр улсдаа гуравдугаарт орсон нь чамгүй амжилт гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Төсвийн ерөнхий менежерийн хувьд Засаг даргын Тамгын газрын ажил үүрэг сайн, ололт амжилт их байгаа нь түүний ажлын нэг үзүүлэлт гэсэн юм. Нийслэлийн удирдлагуудад хандаж олон ажил хүлээж байна. Улам их амжилт гаргахын эхлэл, дараагийн урам гэдгээр хүлээж авч байгаа гэдэгт найдаж байна гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чармайж хурдтай ажиллана гэдгээ хэлье. 2010 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ, Засгийн газрын дэмжлэгтэй баталбал Улаанбаатар хотын хөгжилд их түлхэц болох юм. Бүтээн байгуулалтын ажлын эхлэл болно гэсэн юм.
 

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e