2012 оны 2-р сарын 05 Нүүр хуудас | Нэвтрэх | RSS
Header
Хайлт
Нүүр хуудас » Мэдээ » ТОП мэдээ » “Нарны гүүр”-ийн барихад шинэ технологи нэвтрүүлж байна

“Нарны гүүр”-ийн барихад шинэ технологи нэвтрүүлж байна

Огноо: 2010-07-04 | Үүсгэсэн: 2010-07-04 21:06:51

Хотын гол замуудыг холбосон хоёрхон гүүрний маань ачааллыг ихээхэн хөнгөлөх “Нарны гүүр”-ийн ажлын явц ч төлөвлөгөөний дагуу сайн гүйцэтгэгдэж байна.  Энэ ажлыг гүйцэтгэж буй япончууд сүүлийн үед дэлхий дахинаа өргөнөөр хэрэглэх болсон ухахгүйгээр зоож тогтоодог шинэ технологийг нэвтрүүлж байгаа аж. Энэхүү технологийг авто зам, төмөр зам гэх мэт онцгой объекттой ойр газарт хэрэглэдэг агаад ойр орчмын газрыг нь ухаж сэндийлэхгүйгээр гүүрийн баганыг өрөмдөж тогтоодог байна. Ялангуяа Нарны гүүр нь төмөр зам дээгүүр баригдах учир үүнийг ашигласнаар төмөр замд ямар нэгэн өөрчлөлт орж, нөлөө үзүүлэхгүйгээрээ онцлогтой гэж гүйцэтгэгч компанийнхан танилцуулж байсан. Энхтайвны болон Гурвалжингийн зэрэг гүүрүүдэд төмөр бетон бэлдэц ашигладаг бол Нарны гүүрэнд ган төмөр бетон хийцийг ашиглахаараа онцлог агаад гүүрийг барихад шаардлагатай тоног төхөөрөмж, хийцүүдийг Японоос авчирч байгаа юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 29-нөөс ажил нь эхэлсэн тус гүүр нь 2012 оны 11 сард ашиглалтад орно.

 

Календарь

2-р сар, 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
 12 13 14 15 16 17 18
 19 20 21 22 23 24 25
 26 27 28 29
 

Фото мэдээ

008f0cfdc1c3316002dbd36d98fb7505 0fec9631e7d479376b528caabcc2d510
904fb7c6977291d7737967cf16c7ff31 6265a145046d6069a9cc6dbcc48ab00e